ГАШУУН СУХАЙТ БООМТЫН ХӨГЖИЛ ОЛОН ЖИЛЭЭР ХОЦОРЧ БАЙНА


Монгол, БНХАУ-ын хил дээр орших Гашуунсухайт 1992 онд анх байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Говийн бага дархан цаазтай газрын хилийн бүс дотор байршдаг, Өмнөговь, Дундговь аймгийн хүн амын хилийн худалдаа хийдэг гол боомт. Хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрээр хоёр талын байнгын үйл ажиллагаатай боомтын статустай ажиллаж байгаа. Өмнөговь аймгийн ХМХХ нь Гашуунсухайт, Шивээхүрэн боомт тус бүр дээр хяналтын 5 цэг дээр экспорт, импорт, жижиг тэрэгний экспорт, импорт, явган зорчигчийн хяналт, нүүрсний хяналт гэх зэрэг эрүүл ахуй халдвар судлал, мал эмнэлэг, ургамал хорио цээр, чанар стандартын чиглэлээр мэргэжлийн хяналт шалгалт хийж байна. Тус боомтоор импортлогдож байгаа бараа бүтээгдэхүүнд хүнс, химийн бодис, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, барилгын материал, уул уурхайн техник тоног төхөөрөмж зонхилж байгаа бол экспортлогдож байгаа бараа бүтээгдэхүүнд мал амьтны гаралтай түүхий эд, ашигт малтмал, нүүрс зонхилж байна.

Гашуун сухайт дахь мэргэжлийн хяналтын хэлтэс гэхэд 34 хүний бүрэлдэхүүнтэй, үүнээс 25 нь улсын байцаагч. Тэд хилийн 18 терминалд хяналт шалгалтын ажил гүйцэтгэдэг. Ачаалалтай үед нүүрсний хяналт дээр өдөрт 1500 орчим тээврийн хэрэгсэл улсын хилээр нэг талдаа нэвтэрдэг бол хоёр улсын байцаагч үнэндээ хянаж хүчирдэггүй. Нэг байцаагчийн ажлын ачаалал нормоос хэтэрчихсэн, таван хүний ажлыг нэг хүн гүйцэтгэж байгаа учир хяналтын ажил сулрах эрсдэлтэй. Тиймээс бүтэц, орон тоогоо нэмэгдүүлэх хүсэлтийг Сангийн яаманд тавьсан гэдгээ хэлж байв. Хоёрдугаарт лабораторийн асуудлыг шийдвэрлэх шаардлага Гашуун сухайтын боомтод тулгарч байна. Харин сайн мэдээ нь, Монголд анх удаа автомат ариутгалын цэг нэвтрүүлсэн байна.

Хүний оролцоо хөнгөвчилсөн энэхүү цэгийн хүчинд олон Таван хүний ажлыг зэрэг хийдэг ажилчдын ажиллах орчин, нийгмийн байдал Гашуун сухайт боомтод тун хүнд байна. БНХАУ-ын санхүүжилтээр ажилчдын байшин барьсан ч Монгол Улсын Эрдэс баялгийн экспортын гол боомт болж буй Гашуун сухайтын орчин нөхцөл тун ядруухан байдаг нь харахад л ил. Хоёр киллометр хүрэхгүй зайнд харагдах БНХАУ-ын талын боомтын хөгжил, барилгажилт өдөр, шөнө шиг ялгаатай байлаа. Нүүрсний тээвэрчдийн "хотхон" гэж болохуйц 10 гаран саарал гэр, модон саравч, энд тэндгүй хөглөрөх төмрийн сэг зэрэг нь гол төвлөрөл болсон. Боомтын хөгжлийн төслийг боловсруулан, ерөнхий төлөвлөгөөг баталсан нь 2018 оноос хэрэгжиж эхэлнэ гэсэн сайхан мэдээг хэлж байгаа. Рентген, ажилчдын орон сууц, талбай зэрэг цогц асуудлыг шийдвэрлэх энэ төсөл удаашрахгүй, саатахгүй хэрэгжих нь нэн тэргүүний шаардлага болсон харагдаж байгаа юм. Орчин үеийн шаардлага хангасан 20 тонны цэвэр усны машинтай болсон, боомтын албан хаагчдын цэвэр усны зардлыг тодорхой хэмжээнд шийдэж өгсөн зэрэг нааштай үр дүн гарсныг хэлж байлаа.

Манай улсын өмнөд хилийн боомт болох гашуунсухайтаар автомашины нэвтрэх чадвар бага байгаагаас уртаас урт дараалал үүсч байгаа. Тэгвэл энд тээвэр хийдэг зарим жолооч нар үндэсний баяр наадмаас хойш гэртээ хариагүй байгаагаа мэдэгдэж байна. Манай улсын нүүрсний экспортын гол худалдан авагч болох БНХАУ өнгөрсөн 9-р сараас эхлэн худалдан авалтаа бууруулсаар байна. Учир нь дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нүүрсний татан авалт хийгдсэн байгаа учир гэсэн тайлбарыг өгч байгаа. Энэ асуудлаасаа үүдэн манай улсаас өмнөд хилээр нүүрсний татан авалт хийхдээ хоёр замаар буюу маш бага тооны автомашинуудыг нэвтрүүлж байгаа нь манай улсын Гашуунсухайтын хил дээр маш их хэмжээний дараалал үүсгээд байна.

Энэ чиглэлд тээвэр эрхэлж байгаа 7090 тээврийн хэрэгсэл байгаагаас нүүрсээ ачихаар уурхайнууд дээр байгаа 3000 мянган автомашиныг хасвал үлдсэн 4000 гаруй нь өдөр шөнөгүй хил давахаар дугаарлан зогсож байна. Нэг автомашин 25 метрийн урттай тэгэхээр 100 гаруй км-ийн дарааллыг үүсгэж байгаа гэсэн үг. Гашуун сухайтын боомтын нэвтрэх хүчин чадлыг хязгаарласнаар урт дараалал үүсгэж, тээвэрлэлт саатаж байгаа ч хамгийн чухал нь нүүрс олборлодог компаниуд төлөвлөгөөндөө хүрэхгүй, дагаад орлого буурах, татвар буурах асуудал гарч байна. Эрдэнэс Тавантолгой компанийн тухайд Цанхийн зүүн уурхай 7.2 сая нүүрс олборлох төлөвлөгөөтэйгөөс 5.2 сая тонн, Цанхийн баруун уурхай 4 сая тонн олборлохоос 2.8 сая тонн олборлоод байна. Зах зээлийн борлуулалт, эрэлт их байгаа ч тээвэрлэлтийн асуудлаас үүдэн уурхайн агуулахад 3.5 тонн нүүрс хуримтлагдаад байгаа. Хоногтоо 500-1000 машин ачдаг байсан бол энэ тоо түүх болон үлдэж байгааг онцолсон. Гашуун сухайт боомт энэхүү дарааллаас үүдэн нүүрсний уурхайн ачилтад квот тогтоосон. "Эрдэнэс тавантолгой" 45 хувь буюу 300 машин, "Энержи ресурс" 40 хувь 280, орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д 15 хувь буюу 70 квот өгчээ. Цаашдаа БНХАУ-ын талаас таталтаа сэргээвэл энэхүү квотыг өөрчилж тогтооно гэдгээ хэлж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 4 минутын өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 1 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 1 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 1 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 2 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 3 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 5 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 5 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 6 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 6 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 6 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр