Кино урлагийн салбарт 13 гавьяат цолтон нэмэгдлээ

Б.Нямсүрэн
2025/10/29

Монгол Улсад кино урлагийн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, кино урлагийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч, ажилтнуудыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа. Өнөөдөр кино урлагийнхан шинээр 13 гавьяат цолтонтой боллоо. 

Соёлын гавьяат  зүтгэлтэн цолоор:

“Монгол кино” үйлдвэрийн зургийн дарга асан, Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүлэгч гишүүн Г.Аахүү,

“Монгол кино” үйлдвэрийн химийн инженер Ж.Бадам,

“Монгол кино” үйлдвэрийн ерөнхий инженер, дэд профессор П.Төмөртогтох,

“Монгол кино” үйлдвэрийн эвлүүлгийн найруулагч Д.Батгэрэл,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор:

“Монгол кино” үйлдвэрийн оператор Д.Балчинпүрэв,

“Монгол кино” үйлдвэрийн дууны найруулагч Б.Баянбат,

“Монгол кино” үйлдвэрийн найруулагч Д.Цэнддорж,

“Монгол кино” үйлдвэрийн ерөнхий зураач Б.Болд,

“Монгол кино” үйлдвэрийн ерөнхий зураглаач, “Зохиомж” дээд сургуулийн багш Б.Лхагвадорж,

“Монгол кино үйлдвэр”-ийн зураач Н.Батжаргал,

Улсын гавьяат жүжигчин цолоор:

“Голден пикчерс” продакшны продюсер, жүжигчин, дуу оруулагч Ө.Наранбаатар,

“Монгол кино” үйлдвэрийн жүжигчин, дуу оруулагч О.Оюун,

Чөлөөт уран бүтээлч, жүжигчин С.Ариунбямба,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

“Монгол кино” үйлдвэрийн албаны дарга Т.Сарантуяа,

“Монгол кино” үйлдвэрийн оёдолчин Ю.Цэцэгбадам,

Алтан гадас одонгоор:

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын архив, бичиг хэргийн эрхлэгч Ж.Туул,

“Мэгүүн медиа” компанийн гүйцэтгэх захирал, продюсер С.Ангараг,

“Вайт арч” студийн жүжигчин, дуу оруулагч Д.Сарантуяа,

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын аж ахуйн эрхлэгч Ш.Байгалмаа,

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураглаач Д.Батболд,

Хөдөлмөрийн хүндэт медалиар: 

Чөлөөт уран бүтээлч, жүжигчин Л.Жижжалам,

“Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын зураач С.Чинсанаа нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль хүртсэн эрхмүүдэд болон гэр бүл, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.



0
angry
0
care
1
haha
5
liked
22
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 56 минутын өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 18 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 20 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 21 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 22 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 23 цагийн өмнө
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно Өчигдөр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна Өчигдөр