“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

Б.Нямсүрэн
2025/10/29

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдэд ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “Түмэн шувуут” ХК-ийн “Агро фийд” тэжээлийн үйлдвэрт хүрэлцэн ирэхэд компанийн ТУЗ-ийн дарга Л.Эрхэмбаяр, гүйцэтгэх захирал Ж.Болд нар тоног төхөөрөмжийн шинэчлэлт, бүтээн байгуулалт болон үйлдвэрийн үйл ажиллагааг танилцууллаа. 

“Түмэн шувуут” ХК урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авч, өнгөрсөн онд “Түмэн шувуут-2” үйлдвэрээ ашиглалтад оруулан, дараагийн үйлдвэрээ барьж байна.

Энэ онд 170 сая, ирэх жил 250 сая ширхэг өндөг үйлдвэрлэх бөгөөд энэ нь дотоодын зах зээлийн 40 хувь гэсэн үг юм. 2026 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж 50 хувийг хангах юм байна.  

Тус компанийн “Агрофийд” үйлдвэр тахианы болон мал, амьтны тэжээл үйлдвэрлэж, 21 аймгийн шувууны 25 аж ахуйг тэжээлээр хангаж байна. Энэ онд 40 мянга, ирэх жил 55 мянган тн тэжээл үйлдвэрлэх юм. 

Энэ онд дотоодын үйлдвэрлэгчдээс 38 мянган тн улаан буудай, хивэг, овьёос зэргийг худалдан авсан бол 2026 онд 53 мянган тн-ыг авахаар төлөвлөжээ.

Компанийн удирдлагууд мөн махны чиглэлийн “Дорпер” хонины үржлийн аж ахуйн төслийнхөө талаар танилцууллаа. Компани 2004 онд байгуулагдсан, дөрвөн салбар үйлдвэртэй, 360 гаруй ажилтан, албан хаагчтай. 17 нэр төрлийн савлагаатай өндөг, 10 нэр төрлийн мал, амьтны тэжээл болон шувууны сангасыг боловсруулж органик бордоо үйлдвэрлэж байна. 19 мянга гаруй хувьцаа эзэмшигчтэй бөгөөд 2019-2023 онд 10 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараажээ. 

Манай улс 2020 оноос өмнө хэрэгцээт өндөгнийхөө 50-иас илүү хувийг импортоор авдаг, цөөн хэдэн аж ахуйн нэгжийн тоног төхөөрөмж, барилга байгууламж нь хуучирч муудсан байлаа.

2022 оноос хэрэгжиж эхэлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний үр дүнд аж ахуйн нэгжийн тоо өсөж, хүчин чадал, тоног төхөөрөмж нь сайжирч, энэ хэрээр үйлдвэрлэл нэмэгдсэн юм.

Ирэх хоёр жилийн дотор дотоодын 30 гаруй шувууны аж ахуй нийт 3 сая тоо толгой шувуутай болж, жилд дунджаар 650 сая ширхэг өндөг үйлдвэрлэнэ.

Ингэснээр дотоодын хэрэгцээг энэ онд 80 хувь, ирэх жил 100 хувь хангах боломж бүрдэнэ.  

Гол нэр төрлийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилт дэвшүүлсэн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эхнээс нь тууштай дэмжиж, бодит үр дүн гаргаж байгаа аж ахуйн нэгж, баялаг бүтээгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 3,000 гаруй аж ахуйн нэгж 1.2 их наяд төгрөгийн урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл аваад  байна. 


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 3 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 4 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 5 цагийн өмнө
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 5 цагийн өмнө
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 5 цагийн өмнө
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 19 цагийн өмнө
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 22 цагийн өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 23 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна Өчигдөр
Ирэх сард болох барилдаанууд Өчигдөр
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ Өчигдөр
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ Өчигдөр
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно Өчигдөр
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 2026/07/30