ХААИС “Тэрбум мод хөтөлбөр”-т бодит хувь нэмэр орууллаа

Ж.Булганаа
2025/10/27

“Тэрбум мод сан”-ийн дэмжлэгтэйгээр ”Дэвшилтэт технологи ашиглан олон нийтийн оролцоонд суурилсан мод тарих, мод үржүүлэг хийх хүчилтөрөгчийн нанобөмбөлгийн /GAIA Water/ технологи түгээн дэлгэрүүлэх нь” төслийг ХААИС-ийн Агроэкологийн сургууль хэрэгжүүлж байна

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт ойжуулалт хийж 40500 тарьцаар 16.5 га талбайд ойжуулалт амжилттай хийгээд байна.

ХААИС-ийн Ойн аж ахуй, Байгаль орчны нөхөн сэргээлт, Экологи, Экологи, байгаль орчны хяналт үнэлгээ, Агрономийн ангийн 28 оюутан 10 багш хамтран ажиллаж 2025 оны 05 дугаар сард ойжуулалт, 2025 оны 09 дүгээр сард нөхөн тарилт хийж ойжуулжээ.

Төслийг санхүүжүүлэгч байгууллага “Тэрбум мод сан”, Ойн газар, Тужийн нарс байгалийн цогцолбор газар, Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газар, ХААИС-ийн Сургалт эрхэлсэн проректор А.Буянбаатар, Хөгжлийн бодлого, цахим шилжилт эрхэлсэн проректор Ж.Мөнгөн болон төслийн багийн гишүүд, комиссын гишүүдийн хамт тооллого хийн 85-90%-ийн амьдралттай байгааг тогтоон 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт албан ёсоор хүлээлгэн өглөө. Багш оюутнуудыг дэмжиж хамтран ажилласан Сэлэнгэ аймгийн БОГ, Тужийн нарсны БЦГ-ын хамт олонд ХААИС-ийн зүгээс талархал илэрхийлэв. 

Багш, оюутнуудын сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн таримал ой ХААИС нэрээр Тужийн нарсны БЦГ-ын Уст Шаамар хэмээх газарт ургаж эхэллээ. Цаашид ХААИС-иас энэхүү ойжуулалтын талбайд судалгаа, мониторингийн ажлуудыг хийхээр төлөвлөжээ.


Эх орон, эх дэлхийн ногоон ирээдүйн төлөө хамтран ажиллаж буй хүн бүрд талархъя.

Тарьсан мод маань тал дүүрч, арчилсан мод маань аварга том ургах болтугай.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 1 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 19 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 21 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 22 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 23 цагийн өмнө
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг Өчигдөр
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2026/09/23
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2026/09/23