​Г.Отгонцэцэг: Олимпын хороо 400 сая төгрөгийг бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэнэ ээ

Ж.Булганаа
2025/10/21

Бахрейн-2025 Азийн залуучуудын наадамд Монгол улсаа төлөөлөн 135 тамирчин 44 дасгалжуулагч оролцох гэж байна. Өчигдөр тамирчдадаа баяр хүргэж амжилт хүсэхээр энэ удаагийн багийн ахлагч Тэргүүн шадар сайд Н.Учрал болон ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам нар төрийн ордонд хүлээн авчээ. Энэ талаар  гавъяат тамирчин Г. Отгонцэцэг өөрийн цахим хуудастаа,  "Хүүхдүүдийнхээ тэмцээн, бэлтгэл сургуулилтыг хойш тавин байж айхтар ач холбогдол өгч очтол зүгээр л зураг даруулаад болоо. Бид нар одоо ир гэхээр нь ирдэг яв гэхээр нь явдаг хүмүүс юм уу. Аймар дэмжиж ажиллаж байгаа шүү л гэсэн утгатай шүлэг уншиж байна лээ. Мөн олимпын хороо 80 сая төгрөгийг замын зардалд, 400 сая төгрөгийн бэлтгэлийн хувцсанд зарцууллаа гэнээ.  Энэ хувцас,цүнх гутал 1 хүнийхийг хамгийн өндөр дүнгээр тооцоолоход 1 сая төгрөг гэж бодоход 179 хүнийх 179’000’000₮ гэхдээ хамгийн өндрөөр бодоход шүү. Зүгээр Хятадын хог бараг ядуу буурай орны тамирчдад өгдөг хандивын хувцас. Хэдэн жил ийм байдалтай байх юм бэ? Монгол үйлдвэрээрээ хийлгэсэн нь хамаагүй дээр ядаж л үндэсний үйлдвэрлэлээ дэмжинэ.Үүнийгээ дэмжлэг гэж хэлэхээс ичмээр өнөөдөр зүгээр хэдэн тамирчин хүүхдүүдээр реклам хийж ажил хийж байгаа дүр эсгэж баахан зураг л авлаа. Тамирчдын нөхцөл байдал, спортын хөгжил ямар түвшинд байгаа нь огтоос сонин биш. Энэ тэмцээнд хүүхдүүд бүгд өөрсдийн зардлаар оролцож байгаа ба нэг хүүхэд онгоцны билет 4’740’000₮ байр хоолны зардалд 280$ буюу 980’000₮-ны зардал гарган оролцож байгаа. Хүүхэд,залуучуудын дэмжих ямар ч далайцтай, хүртээмжтэй ажил хийхгүй хүний нүд хуурсан халаасандаа мөнгөө л үржүүлэх ажил хийж байгаагаа битгий дэмжиж байна, өгч байна, хөгжүүлж байна гэж нийгмийн өмнө ард түмний өмнө жүжиг тавиад бай гуйя. Одоо болохгүй байгаа зүйлийг шүүмжлэх цаг нь болсон ялангуяа дасгалжуулагч, тамирчид холбоод дугарах болсон. Тэвчинэ тэвчинэ гэхэд одоо хангалттай. Казахстан, Узбекстан улс тамирчдаа яаж дэмжиж, ямар боломж бололцоогоор хангасан болоод тамирчид нь амжилт гаргаад байна гэдгийг спорт мэдэхгүй хүн хараад ч ойлгохоор хэмжээнд байгаад байдаг манай дээр байгаа нөхрүүд ойлгодоггүй бололтой.

Жишээ нь, Казахстан улс бүх зардлыг нь дааж өсвөрийн тамирчдаа жилд 5-6 удаа олон улсын тэмцээнд оруулж, 2-3 удаа хамтарсан бэлтгэлд хамруулж улсын аваргаар медаль авсан тамирчдаа жигд дэмжиж өсвөрөөс нь шигшээ баг барин ажиллаж байна. Манай 1 хүүхэд гэхэд энэ жил 40 орчим сая төгрөгийг ээж ааваараа гаргуулж тэмцээнд оролцлоо. Монгол улсынхаа нэрээ өндөрт өргөлөө гэж тэдэнд наалдсан юм байхгүй аав ээж нь өртэй л үлдэж байна. Манайд өсвөр, залуучуудын шигшээ баг ч гэж байхгүй өрөвдөлтэй. Ээж аав нь цалингийн зээл аваад, машинаа зараад, хүнээс мөнгө зээлээд явж байгаа хүүхдүүдээс битгий амжилт нэх тийм эрх байх ч үгүй та нарт. Амжилт гаргаад ирэх үед нь хүлээн авч өөрсдийн биеэр баяр хүргэх юм гэнээ. 

Амжилт гаргахгүй бол угаасаа хүн ч гэж харахгүй л дээ. Амжилт гаргасны дараа дэмжих биш гаргахаас өмнө амжилт гаргатал нь дэмж л дээ. Тэгээд үзэл бодол болохгүй байгаа юмаа хэлэхээр тэр нь бичүүллээ энэ нь ч бичүүллээ гээд л Казахстан улсад бас олон жил байсан Монгол хүний хувьд Монгол улсын маань тамирчдыг багахаан дэмжээд өгөхөд л илүү их амжилт гаргана гэдгийг мэддэг болохоор тэвчихгүй бичлээ.Дээрээс нь олон зуун хүүхдүүдээр багшаа гэж дуудуулж байгаа хүний хувьд тэдний өмнөөс дугарах ч хэрэгтэй байхаа" гэжээ. 


2
angry
0
care
1
haha
13
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 19 минутын өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 38 минутын өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 20 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 22 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 23 цагийн өмнө
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна Өчигдөр
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна Өчигдөр
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2026/09/23