Багш нар ажил хаялт хийх талаар мэдэгдлээ эцэг эхчүүдэд хүргүүлжээ

Ж.Булганаа
2025/10/14

Төв талбай дээр хоёр долоо хоног дамнан суулт зарлаад байсан багш нар энэ  пүрэв гарагаас эхлэн хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэж, эцэг эхчүүдэд мэдэгдэл хүргүүлжээ. Мэдэгдэлд, "Хүндэт эцэг эх та нөхцөл байдлыг ойлгон өөрийн хүүхдээ хариуцан ажил хаялт зогсох хүртэл эрүүл аюулгүй орчныг хангах, анхаарлаа хандуулахыг хүсье" гэжээ. 

Багш нарын зүгээс цалингаа нэмэгдүүлж 3.5 сая төгрөг хүргэх шаардлага тавьж суултаа эхлүүлж байсан юм. Гэвч Боловсролын сайд багш нарын цалинг үе шаттай нэмэгдүүлж 3 жилийн хугацаанд  3.5 сая төгрөгт хүргэх боломжтой гэх тайлбар өгсөн. Ийнхүү хоёр талын шаардлага нийцэхгүй байгаа тул багш нар ажил хаялтаа 10 дугаар сарын 16-ны 08:00 цагт эхлүүлэхээр болж байна.  

Ажил хаялт улс орон даяар болох ба цэцэрлэгийн багш нар ч ажил хаялтад нэгдэхээ илэрхийлээд буй. Тэгвэл хүүхэд харах хүнгүйгээс эцэг эхчүүд ажилдаа явах боломжгүй нөхцөл байдал ч үүсэж болзошгүй байна. Энэ талаар бид бодит нөхцөл байдлыг сурвалжлан хүргэх болно. 


1
angry
0
care
1
haha
12
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 26 минутын өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 27 минутын өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 5 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 22 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23