Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд гэрээт борлуулалтын 400 орчим цэгээр хагас коксжуулсан шахмал түлшийг борлуулж байгаа. 23 агуулахад шинэ болон сайжруулсан түлшний 35 мянган тонн нөөц бүрдүүлжээ. Хотын дарга БЗД-ийн 31 дүгээр хороонд ажиллах ирэх жилээс хагас коксжуулсан түлшийг дотооддоо үйлдвэрлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанитай хамтран Багануурын уурхайг түшиглэж хагас коксжуулсан түлшний үйлдвэр барихаар төлөвлөжээ. Ингэвэл өндөр чанартай нүүрсийг гаднын улсаас авалгүйгээр дотоодын хэрэглээгээ хангах боломжтой болох юм. Нийслэл бус бусад суурин газрыг хагас коксжуулсан түлшээр хангах ажээ. Шинэ түлшийг түүхий нүүрстэй харьцуулахад угаарын хийн агууламж 80 орчим хувиар бага. Сайжруулсан шахмал түлштэй харьцуулахад 40-45 хувиар бага гэдгийг албаныхан дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна