Галлагаа эхэлснээс хойш 49 өрхийн 152 иргэн угаарын хийн хордлогод өртсөн мэдээлэл байна. Тиймээс холбогдох байгууллагууд иргэдэд угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөмж хүргүүлж байна.
Түлш бүрэн шатаж дуусаагүй байхад яндангаа авч өрхөө бүтээх нь угаартах эрсдлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс угаартах эрсдэлээс сэргийлж бороотой үед яндангаа авч, өрхөө бүтээхгүй байхыг зөвлөж байна.
Угаарын хийн хордлогоос сэргийлэх 5 зөвлөмж
Яндан, зуухны битүүмжлэлийг тогтмол шалгах
Угаарын хий мэдрэгчийг зөв ашиглах, тогтмол ажиллуулах
Гэртээ тамхи татахгүй байх
Гэр, байшингаа сайтар дулаалах
Агаар сэлгэлтийг тогтмол хийх

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна