Ирэх 7 хоногт уулаараа нойтон цас орж ихэнх нутгаар сэрүүснэ

Ж.Булганаа
2025/09/27

2025 оны 09 дүгээр сарын 26-наас 10 дугаар сарын 05-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв: 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар салхитай, сэрүүснэ.

Хур тунадас: 26-нд говийн бүс нутгаар, 27-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 28-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 29-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 30-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10 дугаар сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 03-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, бороо, уулаараа нойтон цас орно. 

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 30, 31-н болон 10 дугаар сарын 02-нд говь, тал, хээрийн нутгаар, 05-нд ихэнх нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Хугацааны эхэн буюу 29-нийг хүртэл нийт нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +21...+26 градус, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна. 09 дүгээр сарын 30 болон 10 дугаар сарын 01-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.                 

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10 дугаар сарын 01-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.   

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 30 болон 10 дугаар сарын 01-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 29-нийг хүртэл дулаахан шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, 30-наас бага зэрэг сэрүүсэж шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +6....+11 градус дулаан байна.




0
angry
1
care
0
haha
1
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 42 минутын өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 3 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 3 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 4 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 5 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 5 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23