Ховд аймагт 350 хүүхдийн шүдний цоорлыг эмчилж, фторт түрхлэг хийжээ

Ж.Булганаа
6 цагийн өмнө

Манай улсад шүд цоорлын хэмжээ 90 хувьтай байгаа нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Тэр дундаа хөдөө орон нутагт шүдний өвчлөл өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс эмч мэргэжилтнүүд сайн дураар нэгдэн хөдөө орон нутагт амьдарч буй хүүхдүүдэд шүдний эмчилгээ үйлчилгээ үзүүлэх арга хэмжээг зохион байгуулж ирсэн. Учир нь алслагдсан сумд шүдний эмчгүйгээс эмчилгээ үйлчилгээ авах боломж хязгаарлагдмал байдаг байна.

Энэ удаад НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан АШУҮИС-ийн Анагаах ухааны сургууль, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нүүр ам судлалын сургуулийн захирал АУ-ны доктор Б.Батбаяр тэргүүтэй эмч нарын баг Ховд аймгийн Дарви суманд гурван өдрийн турш үзлэг эмчилгээ хийж ажиллажээ.  Ингэхдээ 18 хүртэлх насны хүүхдийн шүдний урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээ үзлэгийг нийт 350 хүүхдэд үзүүлж, 4600 шүдэнд фторт түрхлэг, 335 шүдэнд сийлант, 433 шүдэнд сафоройд түрхлэг, 249 шүдний цоорлыг эмчилж ломбо тавих зэрэг үйлчилгээ үзүүлжээ. Мөн яаралтай түргэн тусламжаар ирсэн хоёр хүүхдэд нүүр амны мэс заслын эмчилгээ хийсэн байна.  

 Мөн хүүхдүүд эцэг эхчүүдэд амны хөндийн эрүүл мэнд, шүд угаах талаарх мэдлэг, дадлыг тодорхойлж, шүд цоорох өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх судалгаа хийжээ. Үзлэг эмчилгээнд хамрагдсан нийт хүүхэд, асран хамгаалагч нарт шүд угаалт, оо сойзны сонголт түүний хэрэглээ зэрэг амны хөндийн эрүүл мэндийн сургалт зөвлөгөө өгчээ. Цаашид шаардлагатай мэдээлэл үйлчилгээг орон нутагт хүргэж ажиллах шаардлагатайг багийнхан хэлж байгаа юм. Сайн дурын багийнхан ирэх сард Сүхбаатар аймагт ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх юм.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23