“Талх Чихэр” ХК Олон улсын FSSC 22000 (V.6) стандартын гэрчилгээг гардан авлаа

Ж.Булганаа
7 цагийн өмнө

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт түүхэн хуудсыг “Талх Чихэр” ХК нээлээ. Тус компани нь хүнсний аюулгүй байдлын иж бүрэн менежментийн тогтолцоо FSSC 22000 (V.6) стандартыг амжилттай нэвтрүүлж, гэрчилгээ авсан Монголын анхны гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани боллоо.

FSSC 22000 (V.6) нь түүхий эд материал хүлээн авахаас эхлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болох хүртэлх бүхий л үе шатанд эрүүл ахуй, чанар аюулгүй байдлын шаардлагыг хангаж, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх үйл ажиллагааг хамарсан, чанарын баталгааг олгодог дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг буюу Швейцарын “SGS” компанийн Ази тивийн салбар байгууллагаас гэнэтийн байдлаар шалгаж, баталгаажуулдаг стандарт юм. Товчхондоо уг стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүй байх чанарын баталгааг гаргадаг байна.

“Талх Чихэр” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Базар-Ууган

“Манай хамт олон удаан хугацааны турш системтэй ажиллаж, олон улсын шаардлагыг бүрэн хангахын тулд үйлдвэрлэлийн процесс, хяналтын тогтолцоогоо сайжрууллаа. Энэ нь зөвхөн бидний амжилт биш, Монголын хүнсний үйлдвэрлэлийн салбарын нэр хүндийг дэлхийд гаргах чухал алхам юм. Цаашид бид хэрэглэгчдэдээ хамгийн аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг тасралтгүй хүргэхэд улам бүр анхаарч ажиллах болно” гэж онцоллоо.

Энэхүү амжилт нь:

            •           Хэрэглэгчдэд хүнсний чанар, аюулгүй байдлын баталгаа өгөх,

            •           Монголын хүнсний үйлдвэрлэлийг дэлхийн жишигт нийцүүлэх,

            •           Салбарын бусад үйлдвэрлэгчдэд загвар, үлгэр дуурайлал үзүүлэх томоохон алхам юм.

       “Талх Чихэр” ХК нь 1984 оноос хойш Монголчуудын өдөр тутмын хэрэглээнд чанартай талх, нарийн боовны бүтээгдэхүүн нийлүүлж, хүнсний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч байр сууриа хадгалсаар ирсэн. Харин өнөөдөр тус компани олон улсын стандартын гэрчилгээтэй, дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон нь Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарын хөгжилд дахин шинэ хуудсыг эхлүүлж байна.

Хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалж, дэлхийн стандартыг Монголд нутагшуулсан энэхүү амжилтаараа бахархаж байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23