Тамхитай тэмцэнэ гэдэг нь тамхинаас гарахад туслах, хор багатай сонголт өгөхийг хэлнэ

Ж.Булганаа
2025/09/24

Тамхины хяналтын тухай хууль, татварын бодлого нь тамхидалттай тэмцэх арга зам гэж үзэж байгаа бол тамхин дахь хорт бодисын агууламжаар татварын хувь тэнцүүлэх зарчмыг баримтлах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхичдад янжуураас салах хууль ёсны арга замыг нээж өгөх ёстой юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд санаачлан боловсруулж, 2025 оны 09 дүгээр сарын 19-нд өргөн барьсан. Тус хуулийн төслийг D Parliament цахим хуудаст өнгөрсөн тавдугаар сараас нээлттэй байршуулснаас хойш тус сэдвийг тойрон сүүлийн үед өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөөр ирсэн юм.

УИХ-аар хэлэлцэх аливаа хуулийн төслийг Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу олон нийтэд нээлттэй байршуулж олон нийт болон тухайн зохицуулалтад хамаарах салбар, мэргэжилтнүүдийн саналыг авдаг ч тэдний үндэслэл, судалгааг сонсох, улмаар төсөлд тусгах талаар маш хаалттай ханддаг. Хууль санаачлах, тогтоох эрх мэдэл нь УИХ-д байгаа ч тухайн хууль, бодлогын ард зайлшгүй үр дагавар үүсэж, хэн нэгний эрх ашиг эерэг, сөргөөр хөндөгддөг учраас ардчилсан улс орнуудад ийм жишиг хэрэгжүүлдэг.

Гэвч Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг санаачлагчдын зүгээс олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллээр санал бодол, байр сууриа нээлттэй илэрхийлсэн иргэдийг илтэд үгүйсгэн хуурамч хаяг,  “тролл”-ууд гэж үзэж байгаагаа ил тод зарлан иргэдийн үзэл бодлыг үл тоох хандлагыг гаргаж байна.

Тамхины хяналтын тухай хууль нь нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэж санаачлагчид мэдэгдэж байгаа ч үүний цаана худалдаа, импорт, зах зээлийн бодлого, татвар төсвийн асуудал, хамгийн гол нь хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар иргэдийн гомдол, санал Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоонд ирж байна. 

Тамхины хяналтын тухай хуулиар тамхинд ногдуулах татварыг 2026 онд 139 хувиар нэмэгдүүлэхээр төсөлд тусгасны зэрэгцээ төрөл бүрийн утаагүй тамхин бүтээгдэхүүнүүдийг хуулийн зохицуулалттай болгож буй. Утаагүй тамхин бүтээгдэхүүн гэдэгт сүүлийн үед дэлхий дахинд хэрэглээнд нэвтэрсэн халаадаг тамхи болон вэйпийг авч үзэж байна. Эдгээр бүтээгдэхүүний худалдаа, хэрэглээг дэлхийн улс орнууд хуулиар зохицуулж буй бөгөөд ингэхдээ утаат янжуур тамхинаас хор багатай гэж тогтоосон судалгаа нотолгоонд үндэслэн иргэдэд сонголт өгч, энэ төрлийн хэрэглээг хязгаарлахгүй байгаагаараа онцлог юм. Харин УИХ-аар хэлэлцэх гэж байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд халаадаг тамхийг утаат тамхитай адил татвартай байхаар, тэрчлэн утаагүй тамхин бүтээгдэхүүний хяналтыг чангатгах, хааж хорих зохицуулалтуудыг тусгасан байгаа нь хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна. Тухайлбал, халаадаг тамхи нь шаталт үүсгэхгүйгээр тусгай төхөөрөмж ашиглан халаалтын явцад аэрозоль буюу мананцар үүсгэж хэрэглэдэг тамхи юм. Энэ нь харьцангуй өртөг өндөр хэрэглээ боловч Монголд хэрэглэгчдийн тоо нь нэмэгдсээр байгаа бөгөөд янжууртай адил татвартай болсон тохиолдолд үнэ нь бүр өсөхөөр байна. Түүнчлэн халаадаг тамхи болон шингэнийг халаах замаар уур үүсгэгч вэйпийг эрүүл мэндэд хортой гэж хууль санаачлагчид мэдээлж байгаа нь нэг талыг барьсан өрөөсгөл, шинжлэх ухааны судалгаа нотолгоотой бүрэн танилцаагүй мэдлэггүй байдлын илрэл гэж үзэж байна. Эдгээр утаагүй бүтээгдэхүүнүүд нь янжуураас хор нөлөө багатайг судалж тогтоосон, түүнд хуулийн зохицуулалт бий болгосон хөгжингүй орнуудын амжилттай туршлага олон бий.

Тухайлбал, Швед улсад тамхидалт хүн амын 4.6 хувь болсон бол Япон улсад 2014 онд тамхидалт 19.6 хувь байсныг арван жилийн дотор 9.4 хувь болгон тал хувиар бууруулсан байна. Эдгээр орнууд тамхийг хатуу хорьж цагдаагүй бөгөөд насанд хүрэгчдэд хуулийн зохицуулалт бүхий хор багатай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх боломжийг нээж өгсөн байна. Харин хүүхдүүдийг хамгаалахын тулд тамхин бүтээгдэхүүн худалдаалах насны хязгаарлалтыг хатуу мөрдүүлжээ.

Тамхитай тэмцэнэ гэдэг тамхичин хүмүүсийг энэхүү дондолтоос салгах, хор багатай сонголтыг өгөх арга замуудыг хэлдэг. Тэднийг хавчих, гадуурхах бодлого биш учир хэрэглэгчдийн санаа бодлыг хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж үзэж байна. Утаагүй бүтээгдэхүүн нь хор багатай сонголт гэдгийг нотолсон судалгаанууд байгааг хууль тогтоогчид харгалзаж үзэх ёстой юм. Жишээлбэл, АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас халаадаг тамхины тодорхой брендийг  судлаад “хордолтын үнэлгээгээр янжуурын утаатай харьцуулахад тухайн халаадаг тамхины аэрозольд хорт хавдар үүсгэж болзошгүй бодис, мөн амьсгалын замын эсвэл нөхөн үржихүйн эрүүл мэндийг гэмтээх химийн хорт бодисуудын хэмжээ мэдэгдэхүйц бага болохыг” тогтоож, улмаар тухайн бүтээгдэхүүнд “эрсдэл багатай бүтээгдэхүүн” гэсэн зөвшөөрөл олгосон нь нийт хүн амын эрүүл мэндэд тустай” гэж үзжээ. 

Мөн Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа байгууллага болох Нийтийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн нь халаадаг тамхины тодорхой бүтээгдэхүүнийг судлаад “гол урсгалын утаанд агуулагдах хортой нэгдлүүдийн хэмжээ нь уламжлалт шатаадаг янжуур тамхитай харьцуулахад мэдэгдэхүйц бага” гэж дүгнэсэн. БНСУ-д янжуур орлуулагч болох халаадаг тамхинд шилжсэнээр янжуур үргэлжлүүлэн татсантай харьцуулахад зүрх, судасны өвчний эрсдэл буурч байгааг эрэгтэйчүүдийн дундах үндэсний хэмжээний судалгаагаар нотолсон байна. Судалгаанд суурилсан бодлого, зохицуулалт хэрэгжүүлсэн дээрх орнуудад, тухайлбал, Японд 2011-2023 оны хооронд янжуурын нийт борлуулалт 53 хувиар буурч, халаадаг тамхин бүтээгдэхүүн давамгайлах болжээ. Мөн Швед улс Европын орнуудын дундажтай харьцуулахад тамхинаас үүдэлтэй нас баралт 44 хувиар, хорт хавдрын тохиолдол 41 хувиар бага байна.

Хууль зүйн үүднээс үзвэл шинжлэх ухааны нотолгоог үл ойшоох нь дур зоргын шинжтэй үйлдэл дагуулдаг. Дээр жишээнд дурдсан улс орнуудад татварын бодлогыг хэрэгжүүлэхдээ тамхин бүтээгдэхүүнд агуулагдах хортой нь хувь тэнцүүлэн ялгаатай байдлаар тогтоож өгсөн байна. Монгол Улсын хувьд тамхинд татвар ногдуулахдаа бүтээгдэхүүний эрсдэлийн түвшинг гол хэмжигдэхүүн болгох нь зүйтэй юм. Тамхины хяналтын тухай хууль, татварын бодлого нь тамхидалттай тэмцэх арга зам гэж үзэж байгаа бол тамхин дахь хорт бодисын агууламжаар хувьд тэнцүүлэх зарчмыг баримтлах, хүн амын эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхичдад янжуураас салах хууль ёсны арга замыг нээж өгөх ёстой юм.

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлагчид саяхан өсвөр насныхны хэрэглээг хязгаарлах, хамгаалах аяныг эхлүүлж байгаагаа мөн мэдэгдсэн. Татварын хэмжээг нэмэгдүүлэх, тамхи орлуулах бүтээгдэхүүнтэй тэмцэхээс илүүтэй тамхины худалдаанд насны хязгаарлалтыг хатуу мөрдүүлэх нь өсвөр насныхныг хамгаалах бодит арга зам юм.

Аливаа хууль нь хатуу хянаж цагдах тухай ойлголт биш төдийгүй нийгмийг сайн сайхан ирээдүй рүү хөтлөх үүрэгтэй. Тийм учраас хүмүүсийн эрх ашгийг хаан боогдуулж, байдлыг дордуулах, эцсийн дүндээ утаат янжуур тамхины зах зээлийг хамгаалах хуулийн зохицуулалтыг бий болгож болзошгүй байгааг хууль тогтоогчдод сануулах нь зүйтэй юм.

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Онцгой байдлын газрын шинэ аврах салбар нээгдлээ 10 цагийн өмнө
“Эрдэнэс Тавантолгой” ХК 1,6 их наяд төгрөгийн татвар төлөөд байна 14 цагийн өмнө
Улаанбаатар хот агаарын бохирдлоор эхний тавд бичигддэг байсан бол энэ жил 19-д жагсаж байна 14 цагийн өмнө
Анхааруулга: Мессеж луйвраас сэргийлье 15 цагийн өмнө
Явган хүний гарцаар гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээжээ 16 цагийн өмнө
​ Г.Шийрав: Хагас коксон түлш хоёр үзүүлэлтээр өмнөх хатуу түлшнээс сайн байна 16 цагийн өмнө
Баянхошуу, Дамбадаржаа, Шархад, Хайлаастад агаарын чанар бохирдолтой байна 16 цагийн өмнө
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно 18 цагийн өмнө
Шинэ болон хуучин орон сууцны дундаж үнэ Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 1 м.кв нь ₮5.9 сая байна 18 цагийн өмнө
Цаг агаар: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Шинээр томилогдсон Элчин сайдууд Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн өвлийн элсэлт үргэлжилж байна Өчигдөр
Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Өчигдөр
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна Өчигдөр
Ховд аймгийн хүүхэд залуус электрон тамхи түүний хор хөнөөлийн талаар асуудал дэвшүүллээ Өчигдөр
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд томуу, томуу төст өвчний шалтгаантай байна Өчигдөр
Онлайн худалдаа хийхэд таны зайлшгүй мэдэх ёстой 3 зүйл Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргажэээ Өчигдөр
МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 3 асуудал хэлэлцэнэ Өчигдөр