Трамвай төслийн нэгдүгээр шугам нь “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах

Ж.Булганаа
2025/09/23

2025-2028 онд “Улаанбаатар Трамвай” төслийг хэрэгжүүлнэ. Тус төслийн нэгдүгээр шугам нь “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд баригдах бол хоёрдугаар шугамыг Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай чиглэлд хэрэгжүүлнэ. Трамвай нь 100 хувь цахилгаан, эко, байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл бөгөөд орчин үеийн нийтийн тээврийн хэрэгсэл юм. Трамвайн аюулгүй ажиллагаа системтэй. Өөрөөр хэлбэл, замын тэмдэг болон гэрлэн дохиог автоматаар мэдэрч, жолоодлого хийхэд туслалцаа үзүүлдэг бөгөөд аюулыг мэдэрч осол гарахаас урьдчилан сэргийлэх, ослоос зайлсхийх боломжтой систем аж.

Харин цахилгаан хангамжийн хувьд 600-750V DC-/direct current/ хүчдэлийн цахилгаан ашигладаг. Улаанбаатар Трамвай төсөлд тогтмол гүйдлийн 750В системийг ашиглах бөгөөд энэ нь олон улсад түгээмэл хэрэглэгддэг, дэвшилтэт технологид суурилсан тоног төхөөрөмжүүдтэй нийцдэг байна. Энэхүү шийдэл нь манай орны нөхцөлд хамгийн оновчтой, найдвартай, үр ашигтай систем юм.

Дохиоллын систем нь трамвайны хөдөлгөөнийг замын уулзвар болон автомашины урсгалтай уялдаж зохицуулна. Өөрөөр хэлбэл, Трамвай уулзварт ойртох үед гэрлэн дохио өөрчлөгдөж, трамвай нь ногоон гэрлээр давуу эрхтэй хөдөлгөөнд оролцдог систем юм.

“Улаанбаатар Трамвай” төслийн I, II шугамын ТЭЗҮ-д эдгээр үзүүлэлтийг тусгасан бөгөөд Зам тээврийн яамны Төмөр замын дэд зөвлөл, Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжиж, мөн тус яамны Хөгжлийн төвөөр магадлуулаад байна.


1
angry
0
care
7
haha
9
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 1 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 3 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 5 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 6 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 8 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23