С.Мягмарсүрэн: Шуудайнд яваад ирэх 20 минут хүрэхгүй хугацаанд хүү маань алга болчихсон

Ж.Булганаа
2025/09/21

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт хоёр настай хүү сураггүй алга болсноос хойш таван өдөр өнгөрч байна. Хүү алга болохдоо таван сартай дүүгийн хамт машиндаа үлдсэн. Түүний ээж С.Мягмарсүрэн Хөвсгөл аймгийн хэвлэлд өнөөдөр(2025.09.21) ярилцлага өгсөн юм. 

Тэрбээр, "Манай гэр бүл Тариалан суманд дөрөв дэх жилдээ өвөлжих гэж байна. Тухайн өдөр саахалт айлынхаа хүмүүстэй мод бэлтгэхээр ярилцаж, тохиролцоод аав, ах маань хоёр ачааны машинаа унаад явсан. Нөхөр бид хоёр хоёр хүүхдээ аваад дөрүүлээ ирэхэд 14:00 цаг өнгөрч байсан. Хоёр хүүхэд маань ирэхэд унтаж байсан болохоор ойр орчмоор үүс бөөгнүүлэхээр гараад, түүлэй ачсан машинтай хэдэд  шуудай байгаа юм болов уу гээд очсон. 200-гаад метрийн зайд байсан тэдэн дээр очоо, шуудай байхгүй, ажиллахгүй хөрөөг машиндаа авч очоод тавьчих гэхээр нь аваад явсан. Тэр хооронд хамгийн ихдээ 20 минут л болсон байх. Гэтэл ирэхэд хүүхэд маань байхгүй байсан. Тэгээд шууд аав руу нь орилж хэлээд энэ хавиар хайсан. Утсаар ярих талаарх бодол ерөөсөө орж ирээгүй. Аав нь ирээд хүмүүс рүү ярь, гэгээ тасарлаа гэхэд л ухаан орсон. Тэр оройноос одоог хүртэл эрэн хайж байна. Ямар ч сураг чимээ гарахгүй, ул мөр, хувцас нь ч олдохгүй байна. Надад амьд байгаа байх гэдэг мэдрэмж төрөөд байгаа. 

Машиндаа эргээд ирэхэд хаалга хаалттай байсан. Гарч явахдаа жолооч талын хаалгаар эсвэл арынх нь хаалгаар л буусан байх. Хажуу талд нь дүү нь унтаж байсан.  Уг нь манай хүү дүүгээ орхиж машинаасаа гарч явдаггүй. Шээс нь хүрээд буусан байлаа гэхэд машинаасаа холдож гүйдэггүй. Үнэхээр гайхаж байна. Яг энэ хавьд байгаа юм шиг холдоогүй юм шиг мэдрэмж төрөөд байсан. Энэ тэнд уйлж байгаа даа гэж бодоод чимээ сонсоно гэхэд ямар ч чимээ гараагүй. Уг нь бол гэртээ дүүтэйгээ үлддэг, сум ороод дэлгүүрийн гадна машиндаа суугаад үлддэг байсан. Нөхөр, аав, ахтайгаа хайж байгаад 16:00 цаг өнгөрөөд гэгээтэй байхад хүмүүстэй хамт самнаж хайсан. Тэр орой бол дуу чимээ маш их гаргаж хайсан. Миний хүү сайн ярьдаг, хөл чангатай" гэсэн юм. 



14
angry
2
care
24
haha
10
liked
5
love
109
sad
7
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23