Хүүхдийг зам тээврийн ослоос сэргийлэх олон улсын модуль сургалт боллоо

Ж.Булганаа
2025/09/20

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Тээврийн цагдаагийн газар, Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон бусад холбогдох байгууллагууд хамтран зам тээврийн осол гэмтлээс хүүхэд багачуудыг урьдчилан сэргийлэх олон улсын модуль сургалтыг анх удаа Сонгинохайрхан дүүрэгт зохион байгуулжээ. Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлд дүн шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй агуулгыг боловсруулсан тус модуль сургалтанд “Өнөр” цогцолбор сургуулийн 2500 гаруй хүүхэд багачууд хамрагдсан юм. Явган болон унадаг дугуйтай зорчигчийн аюулгүй байдал, замын хөдөлгөөнд оролцох, осол аваарын үед авах арга хэмжээ зэрэг олон төрлийн нөхцөл байдал үүсэхэд хэрхэн болзошгүй аюулаас сэргийлэх талаарх бодит үзүүлбэрээр харуулсан сургалт болов. Түүнчлэн орлон тоглогчдын үзүүлбэр бүхий сонирхолтой шийдэлтэй, техник хэрэгсэл, тусгай төхөөрөмж хэрэглэсэн нь онцлог болсон байна. Зам тээврийн ослыг бууруулах, замын хөдөлгөөний соёлд сургах зэрэгт сургуулийн насны хүүхдүүдэд өндөр ач холбогдолтой сургалт боллоо гэж оролцсон хүүхдүүд сэтгэгдлээ хэлсэн байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23