БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын 600 орчим ажилтан өнөөдөр ажил хаялт зарлаж байна

Ж.Булганаа
2025/09/19

"БНСУ-ын Инчеон Олон улсын нисэх онгоцны буудлын үйлдвэрчний эвлэлээс маргааш буюу Баасан гарагт буюу 2025.09.19-нд ажил хаялт зарлах болсныг албан ёсоор мэдээлсэн. Уг ажил хаялтад тус нисэх буудлын 600 орчим ажилчид оролцох бөгөөд байгаль орчны цэвэрлэгээ, зорчигч тээврийн үйлчилгээ, автобус үйлчилгээ, зам тээвэр, чөлөөт бүсийн үйл ажиллагаа зэрэг хэсгүүдийг хамрах юм.

"Инчеон" ОУНБ-ийн зүгээс Нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хэвийн явагдана гэж мэдээлж байгаа хэдий ч зорчигч бүртгэл, хилийн шалган нэвтрүүлэх, ачаа тээш хүлээн авах зэрэг үйл явцад бага зэргийн ачаалал үүсэж болзошгүй байгааг анхаарна уу?

Иймд тухайн өдөр /2025.09.19/ МИАТ ТӨХК-ийн ОМ302 аяллын дугаартай Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигчид нислэгийн хуваарьт цагаас 3-4 цагийн өмнө Инчеон ОУНБ-д ирж, нислэгийн бэлэн байдлыг хангахыг хүсье" гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ. 

Ажил хаялт явагдах цагийн хуваарь: 9-р сарын 19 Баасан гараг
- Зам тээвэр, чөлөөт бүс: 09:00-18:00
- Зорчигч терминалын үйлчилгээ /мэдээлэл, зөвлөгөө/ 06:00-18:00
- Байгал орчны цэвэрлэгээ: 9-р сарын 19-ны 05:30 цагаас эхлэн 9-р сарын 20-ны 07:30 цаг хүртэл үргэлжлэх юм байна. 

                                                                        


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
2
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23