“Лекс Ойл” ХХК-иас мэдэгдэл гаргалаа

Ж.Булганаа
2025/09/18

Мэдэгдэлд, 

Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нь байнгын хорооны гишүүдэд “Лекс Ойл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар бодит бус, илт төөрөгдүүлсэн худал мэдээлэл тайлбар хийж, манай байгууллагын бизнес, ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдсан зүй бус үйлдлийг гаргалаа.
Тэрээр манай компанийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн Цэц, хууль хяналтын байгууллага, яам, газар түүний албан тушаалтныг худалдан авч тэдгээрийн шийдвэрт нөлөөлсөн, хууль бус үйлдэл хийсэн гэх агуулгаар эрүүгийн ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл нь төрийн түшээ хүний хувьд ёс зүйн алдаа гаргасан хариуцлагагүй үйлдэл гэж бид үзэж байна.
Бид газрын тосны салбарт ажлын байр бий болгон, дотооддоо боловсруулах үйлдвэрлэл байгуулах замаар нэмүү өртөг бий болгож, эх орныхоо нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулахын зэрэгцээ салбарын хүрээнд хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, тогтоомж, дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж, хуулийн дагуу төлөх бүхий л татварыг бусад аж ахуйн нэгжийн адил төлж “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр сүүлийн 4 жил дараалан шалгарч ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Лекс Ойл ХХК нь газрын тосны салбарт 2012 оноос үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2019 оноос эхлэн “Үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийн хүрээнд холбогдох яам, агентлагийн хяналтын доор, стандарт шаардлагад нийцсэн дизель түлш үйлдвэрлэн, зөвхөн байнгын харилцагч уул уурхай, туслан гүйцэтгэгч компаниудад бөөнөөр нийлүүлдэг бөгөөд нийтийн хэрэгцээнд дизелийн түлш, бензиний жижиглэнгийн борлуулалт огт хийдэггүй болно.
Мөн өнөөдрийн байдлаар бидэнд борлуулсан бүтээгдэхүүнтэй холбоотойгоор техникийн гэмтэл, хохирлын талаар гомдол ирээгүй бөгөөд манай компани нь нэг литр ч бензин үйлдвэрлээгүй болно. Монгол Улсын Их хурлын гишүүн хүн өөрийн өргөн барьсан хуулийг батлуулахын тулд олон нийтийг төөрөгдүүлж илт худал гүтгэлэг хийж бусдад нөлөөлөхийг оролдож байгааг бид эрс эсэргүүцэж байна. Улсын Их хурлын гишүүн хүн хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй гэж заасан ч энэ зохицуулалт нь бусдыг гүтгэх эрхийг олгосон зохицуулалт биш гэж үзэж байна. Уг асуудлаар манай компани холбогдох төрийн байгууллагууд болон олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгч, аливаа гүжирдлэг, гүтгэлгийн эсрэг холбогдох байгууллагуудтай хуулийн
хүрээнд хамтран ажиллах болно.
Газрын тосны салбар бол Монгол Улсын уул уурхай, цаашлаад эдийн засгийг хөдөлгөх суурь салбар тул энэ салбарын талаар гаргаж буй аливаа шийдвэрүүд нь тооцоо, судалгаа, үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурлан гарч байх нь уул уурхай, эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангана гэж үзэж байна.

“Лекс Ойл” ХХК

2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23