Сонгинохайрхан дүүргийн 65-р сургуульд "Шударга ёсны клуб" нээгдлээ

Ж.Булганаа
2025/09/17

Авлигатай тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хамтран Ерөнхий боловсролын 65-р дунд сургуульд сурагчдын өөрийн оролцоонд тулгуурласан “Шударга ёсны клуб”-ын үйл ажиллагааг эхлүүллээ. 

Нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн нар болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Одоогоор Нийслэлийн ерөнхий боловсролын найман сургуульд “Шударга ёсны клуб” үйл ажиллагаа явуулж байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хоёр дахь клуб ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлж байна.

Тус “Шударга ёсны клуб” нь сургуулийн орчинд шударга ёс, ёс зүй, эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлж, зөв үйлд манлайлж бусаддаа нөлөөлөх зорилгыг тавин ажиллах юм. Мөн хүүхдүүдэд хичээлийн бус цагаар цагийг зөв өнгөрүүлэх, сайн дурын нийтэд тустай үйл ажиллгаанд оролцоход дэмжлэг үзүүлэх бөгөөд үе тэнгийхэн болоод гэр бүлийн хэмжээнд ч “зөв зүйл”-д уриалах талаар тус клубийн хүүхдүүд хэлж буй юм.


0
angry
0
care
3
haha
7
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 4 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 4 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 6 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 9 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 2026/09/23