Агаарын бохирдол ихтэй байршлуудад 5000 айл өрхийг стандартын дагуу, иж бүрэн дулаалж байна

Ж.Булганаа
2025/09/17

Нийслэлд агаарын бохирдол ихээр үүсдэг Баянгол, Чингэлтэй дүүргийн 5 хороонд энэ жил 5000 айл өрхийг стандартын дагуу иж бүрэн дулаалж, хийн түлш рүү шилжүүлж буй. Гэр, байшингуудад хийж буй дулаалгыг нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар танилцууллаа.

Тэрбээр “Бид B1 ангиллын гал дэмждэггүй, 28 кг-ийн, 10 см зузаантай XPS хөөсөөр байшинг, харин дээврийн хөндийг эрдэст хөвөнгөөр дулаалж байгаа юм. Тухайн айл байшингийнхаа гадна талын фасадыг хийнэ. Мөн цонх, шалаа өөрсдөө дулаалж, гонхоо хийх шаардлага тавьж байна. Ингээд шаардлага хангасан тохиолдолд хийгээр ажилладаг халаагуурын төхөөрөмжийг нэг удаа, үнэ төлбөргүйгээр суурилуулж байгаа. Энэхүү төхөөрөмж нь дүүргийн өмчид бүртгэлтэй байх юм. Хийн төхөөрөмж суурилуулсан айлуудад галлагааны улиралд нийт 900 мянган төгрөгийн үнийн хэрэглээний урамшуулал олгоно. Улаанбаатар хотын салхины урсгал хойноосоо байдаг. Тийм учир Гандан, Зурагт, Дэнжийн мянга орчмын байршлыг сонгосон. Ирэх жил нийт 50 мянган айлыг дулаалж хий, цахилгаанд шилжүүлэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна” гэлээ.

Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны оршин суугч Б.Буян-Оргил “Манай Дэнжийн мянга орчим их хүйтэн. Энд байшингаа дулаалаад хийн хэрэглээнд шилжих боломжтой болж байна. Хий хэрэглэнэ гэдэг утаанаас сална гэсэн үг. Тийм болохоор зохих шаардлагын дагуу өөрсдөөс шалтгаалах бүхнээ хичээн хийж, хамтран ажиллаж байна” гэв.

Баянгол, Чингэлтэй дүүргүүдэд дулаалж буй айл өрхүүдийн 1300 нь монгол гэрт амьдарч байна. Монгол гэрийг НҮБ-ын Хүүхдийн сангийн “Чип” төслийн хүрээнд дулаалж буй. “Чип” төслийн гэр дулаалга нь найман хэсгээс бүрдэж байгаа бөгөөд дулаан алдагдлыг 50-60 хувиар бууруулах тооцоотой. Мөн ийм хэмжээний эдийн засгийн хэмнэлтийг үүсгэх юм. Энэ жил хийн хэрэглээнд шилжиж буй айл өрхүүдэд НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран аюулгүй ажиллагааны сургалт орж байгаа талаар нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Д.Мөнхбаатар хэллээ. Нийслэлд 2028 он гэхэд Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Баянгол дүүргүүдийн 103 мянган айл өрхийг хий болон цахилгаан хэрэглээнд шилжүүлэх зорилт тавин ажиллаж байна. 


2
angry
0
care
2
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 8 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 2 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 6 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 7 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 7 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23