Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл хамтран 102 police аппликейшнийг нэвтрүүллээ. Тус аппликейшнээс гал түймэр, гэмт хэрэг, зөрчил, зам тээвэр, гамшиг, осол, гэр бүлийн хүчирхийлэл, эмнэлгийн тусламж үйлчилгээ гээд бүхий л яаралтай үеийн үйлчилгээ авах боломжтой.

Мөн иргэн та явган хүний зам болон тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давж зогссон. Эсвэл удаан хугацаанд зогсохыг зөвшөөрөөгүй байршилд машинаа байршуулсан тохиолдолд тээврийн хэрэгслийн зургийг дарж баталгаажуулан илгээж тухайн зөрчлийг арилгах үйл ажиллагаанд оролцох боломжтой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна