Тэд эрсдэх ёсгүй.....

Ж.Булганаа
2025/09/12

Цагдаагийн алба хаагчид өдөр бүр олон нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулахын төлөө эрсдэлийг үл хайхарлан үүргээ гүйцэтгэдэг. Гэвч зарим тохиолдолд ааг омгоо барьж ядсан, согтуурсан хөлчүүрхсэн нэгний үйлдлээс болж алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд цөөнгүй байна.

Өнгөрсөн 3 жилийн байдлаар 665 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Нийт гэмт хэрэгт өртөж хохирсон алба хаагчдын 12 нь эмэгтэй алба хаагч байна.

Дээрх гэмт хэрэгт өртөж хохирсон алба хаагчдаас 11 алба хаагчийн биед хүндэвтэр, 207 алба хаагчийн биед хөнгөн гэмтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Албан үүргээ гүйцэтгэж байхдаа халдлагад өртөж биедээ гэмтэл авсан дийлэнх алба хаагчид нүүр болон толгой, хүзүү хэсэгтээ гэмтэл авсан байгаа нь тэдний ажлын онцлог нь өдөр тутас эрсдэл нөхцөл байдлуудтай нүүр тулж ажилладаг гэдгийг харуулж байна.

Судалгаанаас харахад алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байхдаа гэмт хэрэгт өртөж хохирч байгаа тохиолдол жил тутам 7-21 нэгжээр өсөж байна.

Алба хаагчид ихэвчлэн гудамж талбайд гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэлд очиж ажиллах, замын хөдөлгөөний зохицуулалтыг хийх, согтуурсан танхайрсан этгээдийн үйлдлийг таслан зогсоох, сэжигтэй этгээдийг баривчлах үед халдлагад өртөж, гэмт хэргийн хохирогч болжээ.  

Хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ дагуу үүргээ гүйцэтгэж байсан алба хаагчдын биед халдах, хувцас, техник хэрэгслийг нь устгаж, гэмтээсэн үйлдлээс 501 гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэд согтуугаар үйлдсэн байна.

Түүнчлэн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед халдаж гэмтэл учруулсан иргэдийн 93 буюу 13.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.

Өнгөрсөн 3 жилийн байдлаар алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн 450 иргэний үйлдлийг шалгаж шүүхэд шилжүүлсэн байна.

Дээрх шүүхэд шилжүүлсэн хэрэгт алба хаагчийн энгэрийн хяналтын камерын бичлэгийг шүүхээс нотлох баримтад тооцож хэргийг шийдвэрлэсэн байна.

Төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж байгаа та бидэнтэй адил аавын хүү ээжийн охиныг ажил үүргээ хэвийн гүйцэтгэхэд нь саад учруулж болох ч бие мах бодид нь бүү халдаарай

Учир нь эдгээр хүмүүс бидний л адил хайрлаж өсгөсөн хүний хүүхдүүд, эрүүл саруул яваасай гэж залбирдаг ижий аав, хань ижилтэй хүмүүс шүү дээ 

Цагдаагийн алба хаагчид бидний төлөө эрсдэл үүрч яваа хүмүүс гэдгийг ухамсарлаж, тэдний ажилд саад учруулах бус харин дэмжиж, хамтран ажиллах нь нийгмийн нийтлэг эрх ашгийн төлөө хийх хамгийн том хувь нэмэр юм шүү.

Хэрэв Төрийн албан хаагчийг хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлэх явцад тавьсан хууль ёсны шаардлагыг хүн, хуулийн этгээд биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан, үйл ажиллагаанд нь саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, доромжилсон үйлдэлд  Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” зөрчилд заасны дагуу хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульчилсан байдаг.

Харин хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч  хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйл “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага оногдуулах хуулийн зохицуулалттай байдаг.

Иймд иргэн бүр хуулиа дээдэлж, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх нь зөвхөн хуулиар тогтоосон үүрэг төдийгүй таны бидний бусдын амь нас, аюулгүй байдлыг хамгаалах баталгаа юм.


1
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 47 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 5 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 5 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23