Уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Ж.Булганаа
2025/09/09

Цаг агаарын 10 хоногийн урьдчилсан төлөв:  13, 14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 8-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Улз голын сав газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 10-нд Хангай, Хэнтийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 13,14-нд нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.     

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-наас 12-ныг хүртэл ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг Байдрагийн голуудын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын саваар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +16...+21 градус дулаан байна. 13, 14-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч, 15-наас ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

                       Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10-нд бага зэргийн бороо, 13,14-нд бороо, уулаараа нойтон цас орно.  

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 13,14-нд секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 8-12-нд дулаарч шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 13-наас сэрүүсч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -2...+3 градус, өдөртөө +8...+13 градус дулаан байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 49 минутын өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 5 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 7 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 8 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 10 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23