И Жэ Мён: Хууль бусаар оршин сууж буй иргэдийн хохирлыг нь барагдуулахгүйгээр шууд хөөн гаргаж болохгүй

Ж.Булганаа
2025/09/08

Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд “Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын албан хаагч нь ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гадаад иргэний хууль бусаар оршин сууж буйг илрүүлсэн тохиолдолд харьяа Цагаачлалын албанд эсвэл яаманд мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэхүү хуулийн зохицуулалтын улмаас албадан буцаагдах бий гэсэн айдсаас үүдэн гадаад иргэд цалингаа нэхэмжилж гомдол гаргахаас зайлсхийн хохирсоор иржээ.

Тус асуудлаар Хүний эрхийн комисс өнгөрсөн оны 7 дугаар сард Хууль зүйн сайдад цалин хөлсний маргаан зэрэг хөдөлмөрийн хууль тогтоомжийн зөрчилтэй холбоотой асуудал бүхий гадаад иргэдийг дээрх мэдэгдэх үүргээс чөлөөлөх саналыг хүргүүлсэн боловч Хууль зүйн яам нь мөн оны 11 дүгээр сард зөвлөмжийг хүлээн авахаас татгалзсан байна.

Улмаар энэ оны 5 дугаар сард НҮБ-аас БНСУ-ын Засгийн Газарт зөвлөмж хүргүүлснээр тус асуудлыг илүү өргөн хүрээнд анхаарч эхэллээ. Тухайлбал, 2025 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн Засгийн газрын хуралдааны үеэр ерөнхийлөгч И Жэ Мён “Зарим ажил олгогч визгүй иргэдийг албадан гаргавал цалин олгохгүй гэж үзэн зориудаар цалинг нь саатуулж байгаад цагаачлалын албанд барьж өгч байгаа нь улс орныг ичгэвтэр байдалд оруулж байна.  

Тэднийг хууль бусаар оршин сууж байсан гээд хохирлыг нь барагдуулахгүйгээр шууд хөөн гаргаж болохгүй, цалингаа авах хүртэл нь оршин суух асуудлыг авч үзэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.

Үүний дараа Хууль зүйн яамнаас маргааш нь мэдэгдэл хийж, Цагаачлалын тухай хуулийн 84 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулан цалингийн маргаантай байгаа гадаад ажилчдыг Цагаачлалын албанд мэдэгдэхээс чөлөөлөх зохицуулалт оруулахаар болсныг мэдээлсэн.

Түүнчлэн энэ сарын 4-ний өдрөөс эхлэн Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамнаас гадаад ажилчин олноор ажиллуулдаг салбарууд, хөдөлмөрийн менежмент сул ажил олгогчдыг сонгон хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн ба тус шалгалтын гол зорилго нь олгогдоогүй цалингийн асуудлыг шийдвэрлэх болон гадаад ажилчдад цалин хөлс олгохгүйгээр нутаг буцаах асуудлаас урьдчилан сэргийлэхэд чиглэж байна.

 


0
angry
2
care
1
haha
10
liked
4
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 1 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 3 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 6 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 6 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 8 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 8 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 9 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 11 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23