Төрд хохирол учруулсан иргэнд ял оноожээ

Б.Нямсүрэн
2025/08/28

Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцдаггүй 18 иргэнийг суралцсан мэтээр цахим системд бүртгэж, төрд 22 сая төгрөгийн хохирол учруулсан албан тушаалтанд 1 жил 6 сарын хорих ял оноожээ.

Баян-Өлгий аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрийн төвийн захирлаар ажиллаж байхдаа иргэн И.Жанболат хүний нөөц гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Е.Айнур, сургалтын арга зүйч Е.Керим нартай бүлэглэн 2019-2020-оны хичээлийн жилд Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцаагүй  нэр бүхий 18 иргэнийг суралцсан мэтээр цахим системд бүртгэж албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Мэргэжил сургалт үйлдвэрийн төвд суралцагчдад олгодог тэтгэлгийг хууль бусаар олгох нөхцөлийг бүрдүүлж, төрд 22 сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх И.Жанболат, Е.Керим, Е.Айнур нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон байна. Улмаар И.Жанболатыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сар нээлттэй хорих ангид ял эдлүүлэх, Е.Айнур нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 14 сая төгрөгөөр торгох, Е.Керим, нийтийн албанд томилогдог эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 11 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүх Е.Керим-н үйлдэл тогтоогдоогүй учир гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгаж Е.Керим-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин И.Жанболат, Е.Айнур нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ. Тиймээс анхан шатны шүүхийн оногдуулсан ял тэдгээрийн үйлдэлд тохирсон, эрүүгийн хуулийн ял оногдуулах нийтлэг зарчимд нийцсэн, гэх дүгнэлтийг хийж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зарим өөрчлөлт оруулж, шүүгдэгч И.Жанболат, Е.Айнур нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 


0
angry
1
care
0
haha
6
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23