Зориулалтын зогсоолд байрлуулаагүй скүүтэр, мопедыг ачиж байна

Б.Нямсүрэн
2025/08/28

Нийслэлийн явган хүний замд замбараагүй байршуулсан түрээсийн мопед, скүүтэрийг цэгцлэх зорилгоор өнгөрсөн долоо хоногт Бага тойруу орчмын 105 байршилд 2460 зогсоол хийж эхэлсэн.

Тэгвэл өнөөдрөөс зогсоолын бус газарт байршуулсан скүүтэр, мопедыг ачих ажлыг эхлүүлсэн байна. Учир нь явган хүний зам дээр мопед, скүүтэрийг замбараагүй орхисноос үүдэн зорчигчдод хүндрэл учруулах, гар хөлөө цохих, харааны бэрхшээлтэй иргэд мөргөж гэмтэж бэртэх зэрэг асуудал үүсээд байгаа юм. Тиймээс мопед, скүүтэр хэрэглэж буй иргэд болон түрээслэгч аж ахуй нэгжүүдийг нийтийн эрх ашгийн төлөө хүндлэлтэй хандаж зориулалтын байршилд байршуулж хэвшихийг уриалав.

Үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдүүд мопед, скүүтэртэй зорчиж аваар осол гаргах, хүнд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдсэн. Энэ хүрээнд дээрх асуудлаар түрээсийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуй нэгжүүдтэй уулзаж тулгамдсан суудлыг шийдэх талаар ярилцаж, шаардлага тавьжээ. Уулзалтын үеэр насанд хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед түрээслэх боломжгүй байх хязгаарлалтыг апплейкшн дээр яаралтай тохируулахыг сануулсан байна.

Мөн эцэг, эхчүүдэд хүүхдүүддээ тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхэд скүүтэр, мопед унаж байгаад осол аваар, хэрэг зөрчил гаргасан бол эцэг эхчүүдэд хариуцлага тооцох эрх зүйн орчныг судлах талаар цагдаагийн байгууллагад үүрэг өгчээ. 


0
angry
0
care
0
haha
5
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23