ҮСХ: Нарийн ногооны үнэ буурчээ

Б.Нямсүрэн
2025/08/28

Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн томоохон худалдааны төвүүдэд зарагдаж буй гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний дундаж үнийн мэдээллийг /2025.08.25/ байдлаар ҮСХ-оос танилцууллаа.   Тухайлбал, нийслэлийн томоохон худалдааны төвүүдэд хонины мах кг 16781 төгрөг, үхрийн мах кг 20686 төгрөг, ямааны мах кг 12151, сонгино кг нь 4216 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс гадна нэгдүгээр зэргийн гурил кг нь 2443 төгрөг, сүү /задгай, литр/ 4759 төгрөг, элсэн чихэр кг нь 4952 төгрөг, цагаан будаа кг нь 4798, дотоодын төмс кг нь 2843 төгрөгөөр тус тус худалдаалж байна.

Аймгийн төвүүдэд зарагдаж байгаа гол нэрийн зарим хүнсний бүтээгдэхүүний үнийг мэдээллийг 2025 оны наймдугаар сарын 25-ны өдрийн байдлаар хонины мах кг нь 13611 төгрөг, үхрийн мах кг 17769 төгрөг, ямааны мах кг 11514 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Мөн нэгдүгээр зэргийн гурил кг 2660 төгрөг, сүү /задгай, литр/ 3272 төгрөг, элсэн чихэр кг 4239 төгрөг, цагаан будаа кг 4078 төгрөгийн үнэтэй байгаа аж. Харин аймгийн төвүүдэд АИ-92 /литр/ 2783 төгрөг, А-80 /литр/ 2648 төгрөг, дизелийн түлш /литр/ 3186 төгрөгийн үнэтэй байна. Энэ нь өмнөх долоо хоногоос 0.1 хувиар буурч, өмнөх сараас 0.7 хувиар өссөн аж.

Үндэсний статистикийн хорооны гаргасан гол нэрийн зарим бараа бүтээгдэхүүний үнэ хөдөө орон нутагт харьцангуй бага үнэтэй буюу 700-2000 төгрөгийн зөрүүтэй худалдаалагдаж байна.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 2 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 7 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 7 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 7 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 9 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 9 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 12 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23