Азийн дуатлоны цомын аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Хүй долоо худагт болох тус тэмцээнд Япон, БНХАУ, Сингапур, Индонез, Киргиз зэрэг орны баг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгчээ. Гүйлт болон дугуйн спортын төрөл хосолсон дуатлоны Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнээс элит болон сонирхогчдын ангилалд аваргуудыг тодруулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна