Орон сууцны залилангийн хэрэгт 18-35 насныхан холбогдож байна

Б.Нямсүрэн
2025/08/26

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2025.08.26/ цаг үеийн асуудлаар сэрэмжлүүлэг мэдээллийг өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн Э.Энхзаяа "Энэ оны эхний найман сарын байдлаар цагдаагийн байгууллагад бага насны хүүхэд өндрөөс буюу цонх, тагтнаас таван хүүхэд унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хүүхэд өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагад ирсэн дуудлагын дагуу хяналт шалгалт хийхэд дийлэнх хувь нь бага насны хүүхэд эцэг эхийн хараа хяналтгүй, гаднаасаа цоожлогдсон үедээ цонхоор харах, тагтан дээр байх үедээ өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг бүртгэгдсэн. Мөн хичээлийн шинэ жил эхэлж байгаа энэ үед орон сууц түрээслэнэ гэх зарыг цахим орчинд байршуулж иргэдийг залилан мэхэлж байна. Эдгээр этгээдүүд иргэдийн орон сууц зарна, түрээслэнэ гэх мэдээллийг өөрийн зүйл шиг байршуулж залилан үйлдэж байна. Үүнээс гадна гэрээ байгуулахгүй бол өөр хүнд түрээсэлнэ гэх мэтээр иргэдийг шамдуулж, гарцаагүй байдалд оруулж залилан хийж байна. Иймд иргэд баталгаатай зарын групп болон эх сурвалжтай холбогдож байр түрээслэх шаардлагатай. Орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээг эзэмшигчтэй тулгаж харах шаардлагатай юм. Тэгж байж энэ төрлийн залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн долоо хоногт нийт 143 орчим зар мэдээлэл байршуулсныг шалгасан. Энэхүү мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд нийт зарын 30 гаруй хувь иргэдийг төөрөгдүүлж, залилах шинжтэй гэмт хэрэг тогтоогдож шалгах ажил үргэлжилж байна. Иргэдийг залилж буй этгээд насны хувьд харьцангуй адилгүй бөгөөд 18-35 насны залуус энэ төрлийн хэргийг үйлдэж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
1
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23