Эм хангамжийн байгууллагууд нийлүүлэлтээ зогсоохоо мэдэгдлээ

Б.Нямсүрэн
2025/08/26

Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн "Эм" холбооноос эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоохоос өөр аргагүй байдал үүссэн талаар мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд,"Эм хангамжийн байгууллагууд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн дагуу эрүүл мэндийн байгууллагуудад эм, эмнэлгийн хэрэгслийг жигд, тасралтгүй ханган нийлүүлсээр ирсэн боловч эрүүл мэндийн байгууллагууд эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөрөө гэрээт хугацаандаа барагдуулаагүйн улмаас он дамжсан авлага үүсэж, одоог хүртэл бүрэн төлөгдөөгүй байгаагийн дээр 2025 оны эм, эмнэлгийн хэрэгслийн төлбөр нэмэгдэн эм хангамжийн байгууллагуудын хэвийн тогтвортой үйл ажиллагааг алдагдуулж, эм, эмнэлгийн хэрэгслийн тасалдал үүссэн ноцтой байдалд хүргээд байна.  Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудаас авах авлага салбарын эргэлтийн хөрөнгийн 40 хувьд хүрч эм хангамжийн төдийгүй эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаа бүхэлдээ доголдох бодит нөхцөл бүрдлээ. Эм, эмнэлгийн хэрэгслийн өр төлбөрийг барагдуулахыг онцгойлон анхаарч, шийдвэрлэж ажиллахыг шаардсан албан шаардлага, мэдэгдлийг УИХ, Засгийн Газар, Сангийн Яам, Эрүүл Мэндийн Яам болон төрийн эрх бүхий байгууллага, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын удирдлагуудад удаа дараа хүргүүлсэн боловч үр дүнд хүрсэнгүй. Эм хангамжийн байгууллагууд амь тэнссэн болон яаралтай тусламжид шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслээс бусад эм, эмнэлгийн хэрэгслийн нийлүүлэлтийг зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлэхээс өөр аргагүй байдал үүслээ. Дээрх арга хэмжээнээс шалтгаалан гарах аливаа үр дагаврыг эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн байгууллагууд хариуцах боломжгүйг мэдэгдье" гэжээ.


0
angry
3
care
0
haha
3
liked
2
love
22
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 10 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23