АТГ: Гурван объектод нэгжлэг хийсэн

Б.Нямсүрэн
2025/08/26

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны наймдугаар сарын 18-24-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 87 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 62 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 6 хэргийг шүүхэд шилжүүлэх, 5 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлэн, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 952 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн хоёр мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлж, хэрэг бүртгэлтийн нэг хэрэгт гурван объектод нэгжлэгийн ажиллагаа хийв.


1
angry
1
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ 31 минутын өмнө
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 23 цагийн өмнө
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 23 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ Өчигдөр
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 23 хэмийн дулаан байна Өчигдөр
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна Өчигдөр
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ Өчигдөр
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй Өчигдөр
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ Өчигдөр
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна Өчигдөр
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана Өчигдөр
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ Өчигдөр
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ Өчигдөр
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2026/07/31
Ирэх сард болох барилдаанууд 2026/07/31
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 2026/07/31
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 2026/07/31
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 2026/07/31