Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүдийн орчны аюулгүй байдлыг шалгажээ. ЕБС-ийн 195 сургуулийн 9205 хяналтын камераас 244 нь ажилддаггүй. Гадна орчны гэрэлтүүлгийн 21 нь ажиллахгүй байгаа зөрчил илэрчээ. Мөн 324 цэцэрлэгийн 6960 хяналтын камераас 312 камер ажиллагаагүй. Иймд нийт 556 камер, 21 гэрэлтүүлэг ажиллагаагүй байжээ. Дөрөв хоногийн өмнө 80 сургууль, 80 цэцэрлэгийн явган хүний зам, тоглоомын талбай, гэрэлтүүлэг, хог хаягдлыг цэгийн битүүмжлэлийг шалгажээ. Энэ үеэр 654 зөрчил илэрчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна