Өнгөрсөн 7 хоногт 306 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ

Б.Нямсүрэн
10 цагийн өмнө

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлийг хүргэе. Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 7 сарын байдлаар 80,709 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 306 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.

Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
Хүний амь насыг хохироосон 2,
Бусдын биед халдаж, хохирол учруулсан 77,
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 11,
Өмчлөх эрхийн эсрэг 102
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 2,
Хүрээлэн байгаа орчны эсрэг 15,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 90, бусад төрөлд хамаарах 7 хэрэг байна.

Иргэдэд сэрэмжлүүлэх үүднээс дараах дуудлага мэдээллийг бид онцолж байна.
ЦАХИМ ЗАРААР НАСАНД ХҮРЭЭГҮЙ ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ИЛРҮҮЛЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Насанд хүрээгүй охидын эмзэг байдлыг далимдуулж 2024 оны 06 дугаар сараас тус оны 10 дугаар сарыг хүртэлх хугацаанд цахим орчинд “Санхүү авна” гэх зар мэдээллийг байршуулж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан этгээдүүдийн үйлдлийг илрүүлсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад нэр бүхий 4 этгээд нь цахим зарын дагуу холбогдсон иргэдэд насанд хүрээгүй охидыг хүргэж өгөх нэрийдлээр бусдыг дээрэмдэх, залилах, эд хөрөнгийг авахаар заналхийлэх, хүний эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг гэмт хэрэг үйлдсэн болохыг шалгаж тогтоон эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйл Бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг үйлдсэн болон бусад хууль бус үйлдлүүдэд яллагдагчаар татан, энэ оны 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Прокурорын байгууллагад хүргүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, дарамталж байгаа тул эцэг эх та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 45,958 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 46,160 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 46,160 зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2912,
Танхайрах 212,
Хүний биед халдах 290,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 220,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 41,885 бусад 641 зөрчил байна.

Дээрх 46,160 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 248,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 195,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 568 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 45,147 иргэн, хуулийн этгээдийг торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 60 иргэнд 17,400,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 183 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 36 иргэнийг 4,385,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 3 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 5 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 8 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 8 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 8 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 10 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 13 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23