​Эм, эмнэлгийн хэрэгслийн талаар аудит эхлүүлсэн байна

Б.Нямсүрэн
2025/08/21

Эм, эмнэлгийн хэрэгслийн талаар төрөөс баримталж буй бодлого болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнд хийх нийцлийн аудитыг өчигдөр /2025.08.20/Үндэсний аудитын газраас эхлүүллээ. Энэхүү аудитаар дээрх бодлого, хууль тогтоомжийг үр нөлөөтэй хэрэгжүүлсэн эсэх болон Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомжийн дагуу чанар, аюулгүй байдалд тавих хяналтын тогтолцоо бүрдсэн эсэхийг тодорхойлох зорилготой юм.

Аудитад Эрүүл мэндийн яам, Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын сан, Стандарт, хэмжил зүйн газар болон бусад холбогдох хуульд заасан эрх бүхий байгууллагуудыг хамруулж, гүйцэтгэнэ.

Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал, Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулав. Улмаар аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаарх мэдээллийг эм, эмнэлгийн хэрэгслийн үйл ажиллагаанд оролцож буй талуудад өглөө. Аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 10-ны дотор Монгол Улсын Их Хуралд хүргүүлэхээр төлөвлөөд байна.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 9 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23