“НҮҮДЭЛЧИН" дэлхийн соёлын фестивальд 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдахаар бүртгүүллээ

Б.Нямсүрэн
2025/08/21

Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль 2025 оны наймдугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутагт байх “Тайж” хайрхан уулын бэлд болно. Дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж буй уг фестивалийн хүрээнд болох үндэсний спортын тэмцээн, арга хэмжээнүүдийг танилцуулъя.

Фестивалийн үеэр үндэсний спортын таван төрөлд өрсөлдөх бөгөөд үндэсний бөх, үндэсний сур харваа, шагай харваа, адуучин гэсэн дөрвөн төрөлд 400 орчим тамирчин оролцохоор бүртгүүлсэн бол хурдан морины уралдаанд 100 гаруй шандаст хурдан хүлгүүд тоосоо өргөхөөр бүртгүүлжээ.



  • “Морьт харваа”-ны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн - “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн онцлох арга хэмжээ нь “Морьт харваа”-ны 17 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн юм. Тайж хайрхны энгэрт дэлхийн өнцөг булан бүрийн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино.

  • Үндэсний шагайн харваан тэмцээн - Үндэсний шагайн харвааны өсвөр үеийн мэргэн харваачдын тэмцээн наймдугаар сарын 22-ны 10:00 цагт эхэлнэ. Харин насанд хүрэгчдийн тэмцээн наймдугаар сарын 23-ны 09:00 цагт эхэлнэ.

  • Үндэсний сур харваа - Үндэсний сур харвааны насанд хүрэгчдийн ангиллын тэмцээн наймдугаар сарын 22-ны 09:00 цагт эхэлнэ. Мөн үзэгчдэд зориулсан сур харвааны талбай фестивалийн гурван өдрийн турш нээлттэй байна.

  • Үндэсний бөхийн барилдаан - Үндэсний бөхийн барилдааны насанд хүрэгчдийн ангилалд хүчит 64 бөх, өсвөр насны ангилалд 15-16 насны 32 бөх зодоглоно.

  • Хурдан морины уралдаан - Монгол Улсын соёлын биет бус өвийг таниулах, түгээн дэлгэрүүлэх “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд их насны морьд уралдана.

  • Адуучин тэмцээн - Аймаг сумдаас ирсэн адуучин залуус адуу уургалж, эмнэг булгиулж, бугуйлдаж өрсөлдөнө.

  • Үзэгчдийн дундах нээлттэй тэмцээн - Фестивалийг зорин ирсэн үзэгчдийн дунд наадмын гурав дахь өдөр буюу 8 дугаар сарын 24-нд нээлттэй тэмцээн зарлана. Үзэгч олон үндэсний спортын олон төрөлтэй танилцаж, өөрийгөө сорих боломжтой.



Өнгөрсөн жилийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн үндэсний бөхийн барилдаанд Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, улсын харцага Х.Гантулга түрүүлж, хурдан морины их насны уралдаанд Төв аймгийн Аргалант сумын уугуул, аймгийн алдарт уяач Д.Батаагийн цавьдар түрүү магнайд хурдалж байсан билээ.

Харин үндэсний сур харвааны эрэгтэйчүүдийн ангилалд улсын мэргэн Т.Очироо, эмэгтэйчүүдийн ангилалд аймгийн гарамгай харваач Ч.Чимэддулам түрүүлж, шагай харвааны багийн төрөлд Дорноговь аймгийн Г.Алдар ахлагчтай “Номт даншиг Хеттрик" группийн баг, цуваа харваанд Төв аймгийн Баян сумын харьяат “Цэц баян” багийн харваач Г.Чингүүн, адуучин тэмцээнд Багануур дүүргийн адуучин Б.Бямбасүрэн нар тэргүүн байр эзэлж байлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 4 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 6 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 9 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 9 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 10 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 11 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 11 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 14 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23