Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 41,745 гомдол мэдээлэл бүртгэгджээ

Б.Нямсүрэн
2025/08/19

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт шалгаж шийдвэрлэсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээлэл болон онцлог хэргийн шийдвэрлэлтийн талаарх мэдээлийг хүргэе.
 Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний 7 сарын байдлаар 80,709 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, өнгөрсөн 7 хоногт 298 хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ.
Бүртгэгдсэн хэргийг ангиллаар нь авч үзвэл
Хүний амь насыг хохироосон 3,
Бусдын биед халдаж, хохирол учруулсан 69,
Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 3,
Өмчлөх эрхийн эсрэг 125
Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1,
Хүрээлэн байгаа орчны эсрэг 5,
Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 64, бусад төрөлд хамаарах 28 хэрэг байна.

ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ ДАЛИМДУУЛЖ, ЭРХШЭЭЛДЭЭ ОРУУЛЖ БИЕИЙГ НЬ ҮНЭЛҮҮЛЖ БАЙСАН ЭТГЭЭДҮҮДИЙН ҮЙЛДЛИЙГ ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ, ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ
Насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эмзэг байдлыг далимдуулж 2023 оны 11 сараас хойш хугацаанд тэдний хувийн зураг, мэдээллийг ашиглан дарамталж, эрхшээлдээ оруулж ингэснээр Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг үнэлүүлж байсан бүлэг этгээдүүдийн үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хэргийг энэ оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд шилжүүллээ.
Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд нь эцэг эх асран хамгаалагчийн хараа хяналт сул охидыг эрхшээлдээ оруулж, дарамталж байгаа тул эцэг эх та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 41,745 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 41.582 иргэний үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж дээрх нийт зөрчлийг шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн зөрчлийн хэргийг ангиллаар нь авч үзвэл:

Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2262,
Танхайрах 111,
Хүний биед халдах 269,
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 97,
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 38,232 бусад 611 зөрчил байна.
УНШИГЧ: Дээрх 41,582 зөрчлийг шийдвэрлэлтийн төрлөөр нь авч үзвэл
- Шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан 104,
-Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, давтан зөрчил гаргасан үндэслэлээр баривчилж, эрх хассан 66,
-Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 252 иргэнийг торгож, Эрх хасах шийтгэл оногдуулсан бол 41,160 иргэнд торгох шийтгэл оногдуулжээ.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 41 иргэнд 12,300,000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 80 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, 17 иргэнийг 1,860,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

ЭНЭ ОНД ЯВГАН ХҮНИЙ ГАРЦ, ЗАМ ДЭЭР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭ ЗОГСООЖ, БУСДЫН ХӨДӨЛГӨӨНД СААД УЧРУУЛСАН 164 ЖОЛООЧИД ХАРИУЦЛАГА ТООЦЛОО.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлийг тухай бүр бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байна.
Өнгөрөгч 7 хоногт “Paparazzi traffic” нэртэй цахим хуудаст байршуулсан мэдээллийн мөрөөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд зөрчсөн иргэний үйлдэлд энэ оны 08 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн.
Энэ төрлийн зөрчил үйлдэж байгаа иргэд тээврийн хэрэгслийг сургууль, цэцэрлэгийн бүс орчим байх явган хүний зам дээр байршуулж, хүүхдийн хөдөлгөөнд ихээхэн саад учруулдаг, ингэснээр хүүхэд замын зорчих хэсгээр явж зам тээврийн осолд өртөх эрсдэл үүсдэг.
Удахгүй сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэхтэй холбоотой замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх тул жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ сахин биелүүлж, бусдадаа хүндэтгэлтэй хандаж, соёлтой оролцохыг уриалж байна.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 7 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 10 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 11 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 12 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23