Монгол-Солонгосын Стратегийн IV форумд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцоно

Б.Нямсүрэн
2025/08/19

Монгол-Солонгосын стратегийн IV форум 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордонд болно. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус форум энэ удаад эрчим хүч, экологийн асуудлыг үндсэн сэдвээрээ сонгожээ. Форумын үндсэн хэлэлцүүлэг “Сэргээгдэх эрчим хүч, төвлөрсөн дулаан хангамж”, “Экологийн нөхцөл байдал болон уур амьсгалын өөрчлөлт” гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм байна. Ерөнхий сайд Г.Занданшатар тус форумыг нээж үг хэлнэ. Форумд Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Эрчим хүчний яам болон ШУТИС, БНСУ-ын талаас Корё их сургууль, Коокмин их сургууль, Солонгосын ой нөхөн сэргээх нийгэмлэг, Кёнсанбук мужийн захиргааны төлөөлөгчид оролцоно. Монголын макро эдийн засгийн бодлого, хөрөнгө оруулалтын орчны тухай, Сэргээгдэх эрчим хүчний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага, “Тэрбум мод” Үндэсний хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, Шороон болон элсэн шуурганаас үүдэлтэй хөрсний доройтлын эсрэг экологийн нөхөн сэргээлт хийхэд тулгарч буй бэрхшээл, сургамж, Хөвсгөл аймгийн эрчим хүчний эх үүсвэрийн өнөөгийн нөхцөл болон цахилгаан хангамжийн тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хэмжээ нь буурч буй Солонгосын мөнх ногоон шилмүүст ой мод болон дасан зохицох арга хэмжээ, Уур амьсгалын өөрчлөлтийн эрин үед шаардагдах экологийн нөхөн сэргээлт гэсэн сэдвээр хоёр улсын төрийн захиргааны төв байгууллага болон их сургуулийн судлаачид, эрдэмтэд илтгэл тавьж хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэх, бүс нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, уур амьсгалд тэсвэртэй байдлыг хангахад хувь нэмэр оруулах хамтарсан төсөл, бодлогын хүрээ, институцын түвшний хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Мөн ой, экосистемийн менежментийн чиглэлээр Солонгосын технологи болон системийн туршлагыг Монголын өвөрмөц, эмзэг экосистемийг хамгаалан ашиглаж ирсэн мэдлэг, арга барилтай хослуулан, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд илүү тэсвэртэй, тогтвортой экологийн орчин бүрдүүлэх шийдлийг ярилцахаар төлөвлөжээ.


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 7 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 10 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 11 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 12 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23