Тариалангийн бүс нутгуудад өндөр халж, усархаг бороо, мөндөрөөс шалтгаалж 40.4 мян.га талбайд ургац алджээ. Энэ онд 577.5 мян.га талбайд тариалалт хийсэн байна. Энэ нь өнгөрсөн оноос 60.7 мян.га талбайгаар буюу 10.5 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа юм. 2025-2026 оны хэрэгцээг хангахад 85.2 мян.тонн хүнсний улаанбуудай дутагдах тооцоо гарчээ.
Нийт хүн амын хэрэгцээт улаанбуудайн 64 хувь, төмсний 72.8 хувь, хүнсний ногооны 62.5 хувийг дотоодоос хангах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна