Түймэрт өртсөн малчдад 3506 бог малын тусламж үзүүллээ

Б.Нямсүрэн
2025/08/18

Дундговь аймгаас Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн түймэрт өртсөн малчдад 3506 бог малын тусламж үзүүллээ. Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууны санаачилгаар Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймагт гарсан түймэрт өртсөн малчдад туслах "НЭГ ӨРХ - НЭГ ХОНЬ" хандвын аяны тусламжийг аймгийн удирдлагууд хүлээн авлаа.

Тусламжийн хүрээнд:
Хэнтий аймагт - хонь-517, ямаа-71 нийт 588 толгой мал
 Сүхбаатар аймагт - хонь-594, ямаа-225 нийт 819 толгой мал
 Дорнод аймагт - хонь-1809, ямаа-290 нийт 2099 толгой малыг тус тус хандивлалаа.
Энэхүү хандивт 2317 малчин, 90 ААН, Төрийн болон ТББ нэгдэж нэгдэж Зүүн гурван аймгийн түймэрт өртсөн малчдад сэтгэлийн хандив өргөлөө.
 Мөн Мах маркет ХХКомпаниуд хандивт нэгдэн, нийгмийн хариуцлагын хүрээнд хонь ачих машиныг үнэ төлбөргүй хүргэж өгч байна. 
 Хандивт нэгдсэн нийт малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагын ажилтан албан хаагчид та бүхэнд ГҮН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ!
 Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэгчилэн Дорнод аймгийн зүгээс эхний ээлжинд 2500 боодол өвс, 1000 га хадлангийн талбай, Хэнтий аймгийн зүгээс 2000 боодол өвс, хадлангийн талбай гаргаж өгөхөө илэрхийлсэн бол Сүхбаатар аймгийн зүгээс хэрэгцээ шаардлагад нийцүүлэн талбай олгох, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын зүгээс 1000 боодол өвс өгөхөө илэрхийллээ.



0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 7 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 9 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 10 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 10 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 11 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 12 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 12 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23