"Монголын төмөр зам" ТӨХК төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ

Б.Нямсүрэн
2025/08/15

“Монголын төмөр зам” ТӨХК-аас төмөр замын мэргэжилтэй ажилтныг бэлтгэх, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор “ДАБЛЬФИШ” төмөр замын мэргэжлийн боловсролын сургуультай хамтран богино хугацааны түргэвчилсэн сургалтыг эхлүүллээ. 

Энэ сургалтын хүрээнд замчин, вагон үзэгч засварчин, илчит тэрэгний засварчин, ачаа вагон хүлээлцэгч гэсэн ангиудад нийт 40 гаруй сурагчдыг орон нутгаас буюу Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгаас сургаж төгсгөх юм.

“Монголын төмөр зам” ТӨХК нь “ДАБЛЬФИШ” ХХК-тай 2020 оноос хойш хамтран ажиллаж төмөр замын мэргэжлийн 1000 гаран боловсон хүчин бэлтгээд байна. Энэ удаагийн сургалт нь Цогтцэций өртөөнд байрлан явагдаж онол, практикийг хосолсон байдлаар зохион байгуулагдаж байгаагаараа боллоо.

Энэхүү арга хэмжээний нээлтэнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга Л.Эрдэнэбаатар, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Ганхөлөг, Зангилааны дарга Ц.Санжаа, Захиргаа хүний нөөц, орон нутаг хариуцсан менежер Г.Бацмаа, Цогтцэций өртөөний дарга Г.Мөнхдөл, Дабльфиш сургалтын төвийн багш Д.Мөнхжаргал, Д.Амгаланбаатар нар оролцлоо.


0
angry
1
care
0
haha
2
liked
1
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23