"Нүүдэлчин" Дэлхийн соёлын фестивалийн 2023 оны онцлох 9 баримт

Б.Нямсүрэн
2025/08/15

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2023 онд хоёр дахь удаагаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг, нийслэлийн 825 өвлөн уламжлагч оролцож, соёлын биет бус өвийн төрөл зүйлүүдийг сурталчлан таниулсан.

2023 оны 8 дугаар сарын 18, 19, 20-ны өдрүүдэд “Тайж хайрхан” уулын бэлд зохион байгуулагдсан уг фестиваль нийт 38,627 үзэгчийг хамруулсан юм. Хоёр дахь удаагийн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн тухай сонирхолтой 9 баримтыг хүргэе.

Энэ жилийн “НҮҮДЭЛЧИН” дэлхийн соёлын фестивалийг 2025 оны 8 дугаар сарын 22, 23, 24-ний өдрүүдэд Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байх "Тайж хайрхан" уулын бэлд зохион байгуулна.
ОНЦЛОХ 9 БАРИМТ: 
  1. 825 өвлөн уламжлагч
Нийслэл болон 21 аймгийн 825 өвлөн уламжлагч 22 отогт хуваагдан, соёлын биет бус өвийг сурталчлан танилцуулав.


  1. 230 үйл ажиллагаа 
“Соёлын өвийн өртөө” арга хэмжээний хүрээнд 230 үйл ажиллагаа багтжээ. 


  1. 38627 хүн
Фестивалийг 3 өдрийн туршид давхардсан тоогоор нийт 38627 хүн үзэж, соёлын биет бус өвийн талаарх мэдлэг, ойлголттой болсон байна. Үзэгчдийн 767 нь гадаадын иргэн, 78 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 8155 хүүхэд, 29627 нь насанд хүрэгчид байв.


  1. Гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав
БНСУ-ын “KBS” телевиз, АНУ-ын “СNN”, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын “Мир” телевиз болон БНХАУ-ын Синьхуа агентлаг зэрэг гадаадын 15 хэвлэл мэдээллийн байгууллага фестивалийг сурвалжлан дэлхий нийтэд хүргэлээ.


  1. Хамгийн ахмад өвлөн уламжлагч 90 настай 
Увс аймгийн Малчин сумаас “Ардын язгуур урлаг” ай савын төрөлд Бий биелгээ соёлын биет бус өвөөр оролцогч 90 настай М.Жалк байв.


  1. 548 мал, амьтан
Фестивальд 548 мал, амьтан оролцжээ. Энэ нь өмнөх оныхоос 4,3 дахин их тоон үзүүлэлт юм. 


  1. 12 улсын 93 оролцогч
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд БНХАУ-ын ӨМӨЗО, Бүгд найрамдах Унгар улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргизстан Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Турк Улс зэрэг нийт 12 улс, ЮНЕСКО болон олон улсын байгууллагын нийт 93 оролцогч, төлөөлөгчид хүрэлцэн ирэв..


  1. 16080 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн
201 аж ахуйн нэгж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид оролцож, 16080 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ дэлгэн, үзэсгэлэн худалдаа гаргаж, 647,330,000 төгрөгийн борлуулалттай ажиллажээ.


  1. Үндэсний спортын 10 төрлөөр 721 тамирчин өрсөлдөв
Үндэсний спортын 10 төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулж нийт 721 тамирчин өрсөлдөж, дотоодын 3440, гадаадын 485 үзэгч үзэж сонирхсон байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23