“Гадаадад тэтгэлгээр сургана”, “Урилга, виз гаргаж өгнө” гэх нэрийн дор иргэдийг залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тодруулбал, цахим орчинд өөрсдийгөө гадаадын их, дээд сургуулиудын албан ёсны төлөөлөгч хэмээн танилцуулж, баримт бичиг бүрдүүлж өгнө, богино хугацаанд урилга гаргаж өгнө, бүрэн тэтгэлэгтэй сургана гэх зэрэг мэдээлэл түгээж, иргэдээс урьдчилгаа төлбөр нэрээр мөнгө авч, улмаар холбоо таслах аргаар залилах гэмт хэрэг үйлдсэн тохиолдлууд хэд хэдэн удаа бүртгэгджээ. Зарим иргэд хуурамч урилга, тэтгэлэгт найдсанаар их хэмжээний мөнгөн хохирол амсах, хувийн мэдээллээ алдах эрсдэлд орж байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна