“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн 2022 оны онцлох 10 баримт

Б.Нямсүрэн
2025/08/15

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2022 онд анх удаа зохион байгуулагдсан ба арга хэмжээнд 21 аймаг, нийслэлийн 1283 өвлөн уламжлагч оролцож, соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлээс 259, яаралтай хамгаалах шаардлагатай үндэсний 83 өвийн төрөл зүйлээс 32 төрөл зүйлийг сурталчлан таниулсан. 2022 оны 8 дугаар сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар зохион байгуулагдаж, нийт 24,900 үзэгчийг хүлээн авсан юм. Ийнхүү анх удаа зохион байгуулагдсан тус фестивалийн тухай сонирхолтой 10 баримтыг хүргэе.


ОНЦЛОХ 10 БАРИМТ: 


  1. 1283 өвлөн уламжлагч, 22 отог
Нийслэл болон 21 аймгийн 1283 өвлөн уламжлагч 22 отогт хуваагдан, соёлын биет бус өвийг таниулан сурталчлан танилцуулав.


  1. 259 соёлын биет бус өв
“Соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл” дэх  362 өвийн төрлөөс 259 өвийг олон нийтэд таниулан сурталчилснаас “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний бүртгэл” дэх 32-ыг олон нийтэд хүргэв. 


  1. 273 удаагийн тоглолт
Зан үйл, язгуур урлагийн өргөө, Гар урлалын үзэсгэлэн, Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах өргөө, Хүндэтгэлийн өргөө зэрэг 84 өргөөг байрлуулж тоглолтууд зохион байгуулав. 


  1. 24,900 үзэгч 
Гадаад, дотоодын нийт 24,900 хүн фестивалийг үзэж сонирхсон. 


  1. Хөвсгөл аймаг I байр эзлэв
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн шилдэг аймгаар шалгарч, 100,000,000 төгрөгийн шагнал хүртэв. 


  1. Хамгийн ахмад өвлөн уламжлагчид 87 настай 
Фестивальд оролцсон өвлөн уламжлагчдын хамгийн ахмад нь Ардын дуу төрлөөр оролцсон Өвөрхангай аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Б.Дашзэвэг, Шагай, тоглоом наадгай, уриа дуудлага төрлөөр оролцсон Төв аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Ё.Дашзэвэг, Мал маллах арга ухаан төрлөөр оролцсон Төв аймгийн өвлөн уламжлагч, 87 настай Х.Рэнцэндорж нар байв.


  1. Үндэсний спортын 15 төрөл
Үндэсний спортын 15 төрлийн наадам, үзүүлбэр зохион байгуулагдав. 


  1. Жуулчны баазууд 10,198 хүн хүлээн авлаа 
Горхи-Тэрэлжийн бүсийн 75 жуулчны бааз нийт 10,198 хүнийг хүлээн авчээ.


  1. Уламжлалт анагаах арга ухаан - 23 өвлөн уламжлагч
Соёлын биет бус өвийн 5 дахь ай сав буюу Уламжлалт арга ухааны ай савд багтах Уламжлалт анагаах арга ухааныг онцгойлон анхаарч 17 аймгийн 23 өвлөн уламжлагчид хуран цуглав.


  1. Эрдэм шинжилгээний 13 илтгэл
“Нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлс – Нүүдэлчин Монгол” сэдэвт дотоодын эрдэм шинжилгээний хурал болж, 13 илтгэл хэлэлцүүлэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23