Архангай аймгийн Их-Тамир сумын нутагт өчигдөр буюу наймдугаар сарын 14-д 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар зүйн байршил (Өргөрөг, Уртраг) : 47.19 100.46 гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Газар хөдлөлт Архангай аймгийн Чулуут сумын төвөөс зүүн урд зүгт 43 км, Булган сумын төвөөс баруун зүгт 51 км, Галуут сумын төвөөс зүүн хойд зүгт 59 км-т болжээ. Иргэдэд чичирхийлэл мэдэгдсэн ч учирсан хохиролгүй учраагүй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна