Энэ сард 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг тарвага илрүүлжээ

Б.Нямсүрэн
2025/08/14

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх хяналт шалгалтын талаар албаныхан өнөөдөр /2025.08.14/ мэдээлэл хийлээ. Энэ оны наймдугаар сарын байдлаар шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 58 удаагийн үйлдлээр 168 ширхэг тарвага илрүүлж, Зооноз амьтан судлалд хүлээлгэн өгсөн байна. Тухайн илрүүлсэн 58 зөрчилд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 17 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн экологийн эдийн засгийн үнэлгээ нь 137 мянган төгрөгийн нөхөн төлбөр тавьсан гэдгийг албаныхан мэдээллээ. Харин 2024 онд 252 удаагийн үйлдлээр 630 ширхэг тарвага илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгч байжээ. Монголын 17 аймаг 133 сум тарваган тахлын голомт гэж бүртгэлгэгдсэн байдаг.

Хүн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр жил бүрийн наймдугаар сарын 15-наас аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд хяналтын цэгүүдээр хяналт шалгалтыг зохион байгуулдаг. Энэ жил 24 цагаар байнгын хяналтын постыг ажиллуулна. Албан бус замууд дээр дүүргийн хөдөлгөөнт эргүүл 24 цагаар ажиллах болно. Өнгөрсөн жил 3100 албан хаагч 112.600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн байна.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23