Анкарагийн гудамжийг жишиг гудамж болгон шинэчилнэ

Б.Нямсүрэн
2025/08/13

Чингэлтэй дүүргийн зүрхэн хэсэгт орших Анкарагийн гудамжийг жишиг гудамж болгох төсөл үргэлжилж байна. Турк улстай байгуулсан найрамдалт харилцааны хүрээнд Хүнсний 1 дүгээр дэлгүүрээс СУИС хүртэлх 2.8 га гудамж талбайг Анкара хотын нэрэмжит гудамж болгосон билээ. Өнгөрсөн сард Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагийн (ТИКА ) төлөөллүүд уулзаж, Анкара гудамжийг тохижуулах төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд тус гудамж талбайд үйл ажиллагаа явуулдаг гаднаа шат, терасстай ААН-үүдтэй хамтран ажиллах албан ёсны мэдэгдэл хүргүүллээ. Тэдгээр аж ахуй нэгжүүдтэй тохиролцон барилгын гадна өнгө төрх, замбараагүй хаягжилт зэргийг нэг стандартад оруулж цэгцэлнэ. Мөн явган хүний зам дээрх гадна шат, терассийг шинэчилж, үйлчлүүлж буй иргэдэд тав тухтай шийдлээр өөрчлөхөөс жишиг гудамжны ажлууд эхлэх аж.

Анкарагийн гудамж нь Чингэлтэй дүүргийн төв гудамжны нэг. Энэ гудамж талбайд олон ААН, сургууль цэцэрлэг, оффисууд төвлөрөн байрладаг олон хүн зорчдог гудамж юм. Тус гудамжийг иргэд, жуулчид, бизнес эрхлэгчдэд зориулсан цэгцтэй, аюулгүй, тав тухтай орчин болгон тохижуулах нь гол зорилго болохыг Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Мандуул тодотгож байна.

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд Өглөөний гудамж төсөл амжилттай хэрэгжсэн. Дараагийн жишиг гудамжны төсөл Анкара гудамжнаас эхэлж байгаа нь энэ юм. Чингэлтэй дүүргийн зүгээс цаашид гудамж талбайн өнгө төрх тохижилтыг нэгдсэн стандартад оруулж цэгцлэх, тохижуулах ажлуудыг үе шаттай хийхээр төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23