Боксын ДАШТ-д оролцох найман тамирчин тодорлоо

Б.Нямсүрэн
2025/08/13

Их Британийн Ливерпүүл хотод сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 4-14-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, дасгалжуулагч О.Батхүү, Ж.Еркин нарын удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй таван тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байна. Боксын насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ДАШТ-ийг анх удаа нэг дор зохион байгуулах гэж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Л.Алтанцэцэг, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д О.Есүгэн, 57 кг-д М.Энхжаргал, 60 кг-д М.Намуун нар тулалдана.

Эрэгтэйчүүдийн 60 болон 65 кг-ын жинд дөрвөн тамирчны дунд энэ сарын 20-нд сорил явуулж, ялагчийг ДАШТ-д эх орноо төлөөлөх эрх олгоно. Монголын боксчид насанд хүрэгчдийн ДАШТ-ээс нийт 16 медаль хүртсэн ба анхны медалийг 1982 онд гавьяат тамирчин Р.Отгонбаяр (57 кг-д мөнгө) хүртэж байсан бол отгон медальтан нь гавьяат тамирчин Б.Чинзориг (63.5 кг-д мөнгө), Б.Мишээлт (67 кг-д хүрэл) нар юм.

ДАШТ-ээс хос медальтай нь Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамба (Милан-2009-өөс алт, Баку-2011-ээс хүрэл), гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ (Милан-2009-өөс хүрэл, Алматы-2013-аас хүрэл) нар билээ.



1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 13 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 16 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр