Нийслэлд цэцэрлэгт хамрагдахаар 95.628 хүүхэд бүртгүүлээд байна

Б.Нямсүрэн
2025/08/13

Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-нд эхэлсэн. Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авч байна. Өчигдөр буюу наймдугаар сарын 12-ны байдлаар нийт 95.628 /нийт хамрагдах хүүхдийн 70,5%/ эцэг эх, асран хамгаалагч хандаж, хүүхдийнхээ цахим бүртгэлийг баталгаажуулжээ. Үүнээс 2 насанд 20951, 3 насанд 22730, 4 насанд 25260, 5 насанд 26687 хүүхэд бүртгүүлжээ. 

Цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлтийг наймдугаар сарын 18-ны өдрийг дуустал “E-Mongolia” системээр дамжуулан хүлээн авна. 2025-2026 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 278’290 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах төлөв гарсан. Тэднээс 135’582 нь нийслэлд хамрагдах юм. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдийг насны бүлгээр авч үзвэл:

  • 2 настай - 30’304
  • 3 настай - 31’843
  • 4 настай - 35’698
  • 5 настай - 37’837 хүүхэд байна.

Эцэг эх, асран хамгаалагчдад тавигдах шаардлага:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх;
  • Хэрвээ шилжилт хөдөлгөөнийг энэ хугацаанд хийх бол 2025 оны наймдугаар сарын 15-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх хэрэгтэй аж.

1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 5 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 8 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно 10 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! 11 цагийн өмнө
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй 11 цагийн өмнө
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 12 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 13 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 13 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 15 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна Өчигдөр
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 2026/09/23
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 2026/09/23
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 2026/09/23