Улаанбаатар хотоос Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд нээлттэй болголоо. Өнөөдрөөс эхлэн иргэд цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд дасгал хөдөлгөөн хийх, гүйлтийн замд гүйх, хүүхдүүд тоглох боломжтой боллоо. Энэхүү нээлттэй өдрүүд наймдугаар сарын 12-17-ны хооронд 07:00-21:00 цагийн хооронд үргэлжилнэ. Цэнгэлдэх хүрээлэнгийн 16-р хаалгаар нэвтэрч орох боломжтой боллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна