Цагдаагийн байгууллагаас прокурорын газар 288 хэргийг хүргүүлжээ

Б.Нямсүрэн
2025/08/12

Цагдаагийн байгууллага 2025 оны эхний 7 сарын байдлаар 80.709 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж өнгөрсөн долоо хоногт /2025.08.01-2025.08.08/  “Шүүхэд шилжүүлэх саналтай” прокурорын байгууллагад 288 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:

-Хүний амьд явах эрхийн эсрэг 4

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 63

-Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7

-Өмчлөх эрхийн эсрэг 103

-Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 1

-Хүрээлэн байгаа орчны эсрэг 2

-Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 105,

-Бусад 3 хэрэг байна. 

Зөрчлийн шинжтэй 42990 зөрчилд 43131 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 146 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 101 баривчилж, эрх хасаж, 338 иргэнийг торгож, эрх хасаж, 1188 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.

Мөн 42990 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 1091 шийдвэрлэж, шүүхээр 682 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:

-Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2292

-Танхайрах 106, Хүний биед халдах 241

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 132

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 38908 бусад 1311 зөрчил байна.

Мөн Хүүхдийн эрхийг зөрчсөн 50 иргэнд 17.400.000 төгрөгний шийтгэл оногдуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 113 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчилж, 18 иргэнийг 2.580.000 төгрөгөөр торгосон.

Шийдвэрлэсэн хэргээс дурдвал:

Цагдаагийн байгууллагад иргэн Н.Б-ийн “Токи апп”-руу үл таних хүн зөвшөөрөлгүй нэвтэрч их хэмжээний зээл гаргуулан авсан байна гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Тус хэргийг 4 бүлэг этгээд үйлдсэн бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас энэ оны 08 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Шалгаж шийдвэрлэсэн онцлог зөрчлийн талаарх:

Цахим орчинд энэ оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Нохойгоо алахыг завдсан сүх барьсан алуурчинг таслан зогсоолоо” гэсэн бичлэг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тус хэрэгт цагдаагийн байгууллага холбогдогчоос мэдүүлэг авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно.


0
angry
1
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 13 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 13 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 16 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 16 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр