Дархан-Уул аймгийн 10-р баг хээтэй хороолол .. дугаар байранд айл шатаж байна гэсэн дуудлага өчигдөр орой 23:17 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 22 дугаар ангийн алба хаагчид тус эзэмшлийн 60 м2 2 өрөө байр, тавилгатайгаа шатаж байсныг бүрэн унтрааж, гэрийн эзэнд хүлээлгэн өгсөн.
Утаажилтын бүсээс 70 иргэнийг гаргаж, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн эмч ирж үзлэг хийхэд иргэдийн биеийн байдал хэвийн байсан. Тус гал түймрийн дуудлагаар бэртэж гэмтсэн хүн байхгүй. Иргэдийг галын аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна